Page 102 - demo1
P. 102
Бурхан тэнгэрийг сайтар сахь
Эзэд сайдыг бүү хараа
гэх мэтээр дарлагч ангийн эрх ашгийг хамгаалсан шинжтэй юм. Гэвч энэ сургаалд
жирийн хэн бүхнийг аж төрөх ёс, хүмүүсийн зан чанар, нийгмийн харьцааны тухай
оновчтой хэлсэн сургамжтай сайхан мөр бадаг олон бий. Жирийн хүмүүсийн зан
харьцааны тухайд:
Үзмэгц яаран бүү магт
Түргэн зуур ханилсан нөхөрт яаран бүү уурла
Үргэлж ханилж тэнсэн мэд
Нэгэнт учирсан хойно яаран бүү цуцар
Итгэсэн хойноо үгээ бүү нуу
Итгэл үгүй хүнд
Ямагт зүрхний үгийг бүү хэл хэмээн бичжээ.
Уг сургаалд XII- XIII зууны нэгдсэн улсыг байгуулах үзэл санааг хөхүүлэн дэмжсэн
утга санаа бүхий мөр бадаг байхын дээр XIII зууны үед зохиогдсон Чингисийн билиг
сургаалтай маш ойролцоо бөгөөд түүнтэй нэг үеийн зохиол гэж акад. Ц.Дамдинсүрэн
гэж үзсэн байна. Оюунтүлхүүрт:
Ер хоёр хүмүүн эвтэй болбол
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүмүүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг
Өнөр хүмүүн эвгүй болвоос
Өнчин хүний элэг болох
Олон хүмүүн эвгүй болвоос
Оорцог хүмүүний идэш болох
101 | Хуудас