Page 103 - demo1
P. 103
гэх мэтээр өөр хоорондоо эв нэгдэлтэй байхыг сургасан шүлэг нь Алангуа эх, Өүлүн эх
нарын хүүхдүүддээ эв нэгдлийн тухай захиж хэлсэн сургаалын үгсийг санагдуулдаг юм.
Гэвч уг зохиолд шашны үзэл санааг номлон сэнхрүүлсэн бүр хожуу үеийн ойлголтууд
олонтоо тохиолдох учир зарим судлагчид уг зохиолыг XIII-XIY зууны үеэс уламжлан
ирсэн гэдэгт эргэлздэг. Тухайлбал зөвлөлтийн монголч эрдэмтэн Г.И. Михайлов
“Оюунтүлхүүр”-ийн зохиомж бүтэц зохиомж, бүтэц, үгийн сангийн бүрдлийг хянаж
үзээд XYII-XYIII зууны үед зохиогдсон гэж үзжээ.
Чингисийн билиг
“Чингисийн билиг” хэмээх зохиол нь өргөн утгаараа засаг цааз, зарлиг сургаал, өчиг
магтаалын олон төрлийн хамарсан сургаал номлолын утга чанартай цогц бүтээл юм.
Ийм учраас уг зохиолыг судлагчид “Их засаг” хэмээх хууль зүйн бичиг, “Оюунтүлхүүр”
хэмээх сургаал, Чингис хааны цадиг хийгээд түүнд холбогдол бүхий түүхэн
дурсгалуудтай холбон судалсаар иржээ.
Энэхүү “билиг” хэмээх нь монгол, түрэг язгуурын хэлнээ хүний эрдэм чадлын эх
ундарга болсон оюун ухааны царааг нэрийдсэн “цэцэн мэргэн эрдэмт” гэсэн утгатай.
Түүхч Лувсанданзаны “Алтан товч” хийгээд бусад дурсгал бичгүүдээр уламжлан
ирсэн “Чингисийн билиг” зохиолын агуулгыг нягтлан үзвээс:
Хууль цаазыг чандлан дагах
Төр ёсыг эрхэмлэн дээдлэх
Эв эеийг бататгах
Эр зоригийг чангалах
Эрдэм ухаанд шамдах
Аливаа явдал үйлст үнэнч шударга хандах
Архи дарс хулгай худлыг цээрлэх
Дээрэм тонуул олз ашигт үл шунах
тэргүүтэн хүн нийгмийн амьдралын өргөн хүрээтэй асуудлыг хамарч байжээ.
102 | Хуудас