Page 104 - demo1
P. 104

Чингис  хаан  үр  хүүхдүүдээсээ  жаргалын  сайн  аль  буй  хэмээвээс  Зүчи,  Цагаадай,

               Толуй нар мал сүргээ адгуулж найр цэнгэл үүсгэх, дайсныг дарж сүр хүчээ үзүүлж явах,
               агт морьдоо сойж, анчин шонхроо буйлуулж ан ав хийж явах хэмээн өгүүлдэг. Харин

               Өгэдэй  бусдаасаа  өвөрмөц  байдалтай  “-эцгийн  зовон  зүдэж  байгуулсан  их  улсыг
               амруулж хөл хөсөр гар газар тавиулж ард иргэдээ амгалан жаргуулах нь жаргалын дээд

               хэмээн холч мэргэн бодолтой төрийн их хүнийг үг айлдахад Чингис хаан Өгөөдэй үг

               маш зөв хэмээн таалан соёрхож төрсөн биеийн жаргал бол юу ч биш төр гүрний минь
               жаргал л чухам жаргалын дээд гэсэн санааг илэрхийлж:


                       Алд биеэ амс гэвээс


                       Аху төр минь алдруузай


                       Бүтэн биеэ амс гэвээс

                       Бүрэн улс минь сандруузай


               гэж  гайхамшигт  сургаалаа  айлджээ.  Билиг  сургаалын  агуулга,  зорилго  чиглэлийг

               нягтлан үзвээс аливаа нэгэн эгзэгтэй сэдвийг сонгон чухам “үгэнд ижилдүүлж” ухаан
               бодлоо уралдуулан сэцэлдэг шинжтэй юм.









































               103 | Хуудас
   99   100   101   102   103   104