Page 100 - demo1
P. 100
“Хүн номын баяр хурим” зэрэг олон арван зохиолыг нэрлэж болно. Мөн энэтхэг
төвдийн сургаалын шууд нөлөөгөөр Ишданзанваанжилын “Галын шаштир”, Субашидыг
дуурайж шүлэгч Гальшиевийн /1855-1915/ “Билгийн толь” зэрэг зохиол гарсан бөгөөд
өнгө аяс нь бурхны шашны номлол сургаалын нөлөөнд орж хүлцэнгүй үзлийг гол төлөв
номлох шинжтэй болж иржээ. Одоо бид Турфаны цуглуулгаар уламжлагдсан сургаалын
шүлгийн хэд хэдэн дурсгалын талаар тус бүрд нь авч үзье.
Турфаны цуглуулгын дотрох шүлэг сургаал
Германы шинжилгээний анги 1902-1904 онд Шинжаны Турфан гэдэг газар архелогийг
хайгуул хийж, бичиг, соёлын дурсгал ихийг олж нээсэн. Ялангуяа эртний уйгар улсын
нийслэл Хара Хочжа гэдэг балгасын туурь малтаж уйгар, монгол, төвд, санскрид зэрэг
бичгийн маш олон тооны бүтэн хагас, хэсэг бусаг ном бичгийн зүйлс олж аваачсан
байна. Энэхүү бичгийн дургалууд нь эртний уйгарчуудын нутгаас олдсон учир зонхилох
хувийг уйгар бичиг зохиолын зүйл эзэлж байна. Турфаны цуглуулгын талаар энэ зууны
олон эрдэмтэд судлан шинжилсэн. Монгол бичгийн дурсгалуудын талаар уг
шинжилгээний ангийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн нэг Г.Рамсдет 1909
онд бичсэн “Турфаны Идихут – Шэригээс олдсон “Монгол захидал”” гэдэг өгүүллийн
удиртгалд анх мэдээлсэн билээ. Тэр цагаас хойг монгол эрдэмтэд Турфаны монгол
бичгийг судалж олон арван өгүүлэл хэвлүүлсээр иржээ. Ялангуяа проф. Э.Хэниш
Берлиний Турфаны цуглуулгын монгол бичгийн эхийг судалж хоёр дэвтэр хэвлүүлсэн.
Тэрээр 1959 онд хэвлүүлсэн “Берлин хотын Турфаны цуглуулгын монгол бичиг” гэдэг
эл дэвтэртээ нар бичмэл ба модон барын янз бүрийн ном бичгийн 55 ширхэг уранхай,
тасархай хуудаснуудын агуулгыг шинжилж үзээд:
1. Буддын шашны
2. Албан бичиг ба захидал
3. Уран зохиол болон бусад зүйл
4. Дөрвөлжин бичиг
гэсэн хэсэгт ангилж гэрэл зургаар нийтлүүлжээ.
Билиг бармидын тухай шүлэг
99 | Хуудас