Page 97 - demo1
P. 97
Лекц 16
Уран зохиолын найруулга
Уран зохиолын найруулгын онцлогийг олон талаас нь тодруулж болно. Юуны өмнө уран
зохиолд аж амьдралын олон талыг сэдвийн маш өргөн хүрээнд тусган үзүүлэхдээ бусад
найруулгад хамаардаг аливаа арга хэрэглүүр, хэлний нэгжийг зориуд нэгтгэсэн биш
тэдгээрийн гоо зүйн үүргийг тодруулан уран дүрийг бүтээдэг тул зорилго
зориулалтаараа тод ялгардаг.
Уран зохиолын найруулгын онцлогийг эрдэмтэд олон зүйлээр тодорхойлсоор
иржээ. Тэдний нэг Д. Э. Розенталь уран зохиолын хэлний онцлогийг:
1. Хэлний мэдээллийн болон гоо зүйн үүрэг нэгдсэн байдаг
2. Олон найруулгын шинжийг хадгалсан байдаг
3. Дүрслэх, илэрхийлэх арга хэрэглүүрийг ашигладаг
4. Уран бүтээлчийн хувийн арга барил илэрсэн байдаг
хэмээн тодорхойлжээ.
Уран зохиолын найруулга нь үгсийн сангийн онцлогоороо бичгийн хэлний бусад
найруулгаас тодорхой ялгардаг. Үг шууд утгаараа байх нь харьцангуй ховор, дүрслэн
илэрхийлэх, сэтгэл хөдөлгөх шинжийг нээн үзүүлэх гол нөхцөл болсон үгийн шилжсэн
утга зонхилно.
Уран зохиолын уран яруу дүрслэх хэрэглүүрүүд :
- Адилтгал
- Зүйрлэл
- Харшуулал
- Амьшуулал
- Хүншүүлэл
- Ёгтлол
96 | Хуудас