Page 98 - demo1
P. 98
- Егөөдөл
- Ихэсгэл
- Багасгал
- Тойруулал
- Төлөөлөл
Мөн хэвшмэл хэллэг, хэц үг, өгүүлбэрийг өргөн ашиглана.
Уран зохиолын хэл найруулгын үүрэг нь :
• Хэлний болон гоо зүйн нэгдмэл үүрэгтэй
• Олон найруулгын шинжийг багтааж байдаг
• Дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүрийг өргөн ашигладаг
• Уран бүтээлчдийн хувийн арга барилаар бичигддэг зэрэг болно. оронд уран зохиолын
судлал огт хөгжөөгүй гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд монголын уран зохиол долоон зуун
жилийн түүхтэй байхад монголын уран зохиолын судлал лав гурван зуун жилийн
түүхтэй. Монголын уран зохиолыг судалж байсан хүмүүс нь гол төлөв лам нар байсан.
Тухайн үед эрдэмтэй лам нар зохиолоо төвд хэлээр бичдэг байсан учир монголын уран
зохиолын судлалын нэлээд нь төвд хэлээр бичигдсэн.
1740 онд зохиогдсон “Мэргэд гарахын орон” гэдэг түвд тонгол толийн оршилд уран
зохиолын судлалын зарим асуулт анх тавигдсан байна. Мөн энэ үед Энэтхэгийн уран
зохиолын нэрт онолч “Дандины Яруу найргийн толь” гэдэг уран зохиолын онол, монгол
хэл дээр орчуулсан Данжуурын дотор хэвлэгджээ. Энэ яруу найргийн тольд уран
зохиолын онолын бүх асуултыг авч бичсэнгүй, гол төлөв шүлгийн онол шүлэг бичих
арга зүйг бичжээ. Алашагийн Дандар Лхаарамба 18-р зууны сүүлийн хагаст Энэтхэгийн
Дандины яруу найргийн толийг судалж түүнийг жишээ болгон тусгай уран шүлгийн
онолыг бичсэн байна. Энэ зохиолд Манзушир Янжинма хоёр бурхныг яаж магтах
явдлаар жишээ болгожээ. Энэ бол бурхны магтаал боловч үнэндээ эрэгтэй, эмэгтэй
хүнийг магтан шүлэглэх арга номлол юм. Мөн Цахар гэвш Лувсан чүлтэм , Зая бандид
97 | Хуудас