Page 80 - demo1
P. 80

олонд тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж

                   явуулсан баримт бичиг.
                          14.  Илтгэл – Тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээлэл,

                   дүгнэлтийг олон нийтэд уншиж сонсгоход зориулсан баримт бичиг.
                          15. Илтгэх хуудас – Хүлээсэн үүрэг ажил хэргийн явц, үр дүнгийн талаарх

                   дүгнэлт саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулсан баримт

                   бичиг.
                          16. Мэдэгдэл - Тодорхой үйл ажиллагаа, асуудал, сэдвийн талаар үзэл бодол,

                   байр сууриа олон нийтэд танилцуулах зорилгоор гаргасан баримт бичиг.
                          17.  Мэдээлэл – Тодорхой асуудал, сэдвийн дагуу зохиосон арга хэмжээ

                   болон үйл ажиллагааны явц үр дүнг нийтэд танилцуулахаар гаргасан баримт бичиг.

                          18.  Санал - Аливаа асуудлын талаарх удирдлагаас баримтлах бодлого гаргах
                   шийдвэрт тусгуулах зорилгоор үйлдсэн баримт бичиг.

                          19. Тайлан  - Төлөвлөгөө, даалгавар, үүргийг биелүүлэх талаар зохиосон
                   ажил, түүний явц, үр дүнг илтгэсэн баримт бичиг.

                          20. Тогтоол – Асуудлыг хамтран хэлэлцэж баталсан баримт бичиг.
                          21. Тодорхойлолт - Үйл явдал, бодит байдлыг үнэн зөвийг нотлох зорилгоор

                   шийдвэр, баримтад үндэслэн гаргасан баримт бичиг.

                          22. Төлөвлөгөө - Хийх ажил, гүйцэтгэх хугацаа, хариуцагч, гүйцэтгэгч
                   зэргийг урьдчилан тогтоосон зохион байгуулалтын баримт бичиг.

                          23. Тушаал – Байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид
                   заасан эрхийнхээ хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан

                   гаргасан баримт бичиг.

                          24. Тэмдэглэл – хурал, зөвлөгөөн, уулзалт, ярианы явц, үр дүн, гаргах
                   шийдвэрийг хэлэлцсэн асуудлын дэс дарааллын дагуу тодорхойлон тэмдэглээн

                   баримт бичиг.
                          25.  Төсөл –Ажил үйлчилгээ, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн

                   болон хүний нөөцийг дайчлан тодорхой зорилгод хүрэхээр төлөвлөж батлуулсан

                   баримт бичиг.
                          26. Танилцуулга – Удирдлагын түвшинд гаргах шийдвэр, зохиох арга

                   хэмжээний агуулгыг товч, тодорхой байдлаар илэрхийлсэн баримт бичиг.
                          27. Удирдамж – Ажил хэрэгт удирдлага болгох зүйлийг тодорхойлсон

                   зохион байгуулалтын баримт бичиг.



               79 | Хуудас
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85