Page 50 - 10_niigem_sudlal_Neat
P. 50
БҮЛЭГ
3 ЭРХ ЗҮЙ
Õүүхдүүд та нар өмнөх ангид үçэж байсан хүүхдийн эрх, хүний эрхийн
үнэ цэн, ач холбогдлын тухай ойлголтуудыг илүү гүнçгийрүүлэн хүний эрхийн
тухай ойлголтыг хүний эрхэм чанартай холбон ойлгож, хүний эрхийн үçэл
баримтлалыг үүсэл, хөгжил талаас нь, Үндсэн хуулийн суурь çарчим ба эрх
çүйд çахирагдах ёсыг эх сурвалжтай ажиллан, иргэний эрх çүйн харилцаа,
хөдөлмөрийн гэрээтэй холбогдон үүсэх харилцаа, иргэн ба төрийн харилцааны
эрх çүйн çохицуулалтыг тохиолдол øинжлэх аргаар судална.
3.1. ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ
ДААЛГАВАР
Эх сурвалжийг шинжлээрэй
1 ХѵНИЙ ЭРХ
ХѵНИЙ ЭРХЭМ ЧАНАР
Эх сурвалж 1. Ìонгол улсын Үндсэн хууль
17.2. Õүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны аøиг сонирхлыг хүндэтгэх нь
иргэний үндсэн үүрэг болохыг çаасан.
Эх сурвалж 2. Çөрчлийн тухай хууль
6.21.1. Õүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг
гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн
хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж 3. Эрүүгийн хууль
6.1.3. Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг
гутаах øинжгүй байна.
Эх сурвалж 4. Õүний эрхийн түгээмэл тунхаглал
1-р çүйл. Õүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгø
байна.
5-р çүйл. Õэнд ч эрүү øүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос
гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, øийтгэх ёсгүй.
1. Эх сурвалжид нийтлэг ямар асуудлыг хөндсөн байна вэ?
2. Уг асуудал нь хүний эрхэм чанартай хэрхэн холбогдож байна вэ?
3. Эх сурвалж дахь “хүний нэр төр”, “хүний эрхэм чанар” гэсэн
ойлголтуудын уялдаа холбоог жиøээгээр тайлбарлана уу.
4. Эх сурвалжид тулгуурлан хүний эрхэм чанар хэмээх ойлголтыг
тодорхойлно уу.
Õүний эрхэм чанар /human dignity/ гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд
адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт
50