Page 52 - 10_niigem_sudlal_Neat
P. 52
БҮЛЭГ
3 ЭРХ ЗҮЙ
“Magna charta” буюу “Эрх чөлөөний харти” хэмээх баримт бичигт анхлан эрх
çүйн институт болон тусгагдсан. Уг баримт бичгийг Английн эрх чөлөөний тулгын
чулуу гэж хүлээн çөвøөөрдөг бөгөөд øүүхийн øийдвэргүйгээр улсын хуулиас
гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох çарчмыг анхлан тунхаглаж өгсөн.
Эх сурвалж: http://mn-nhrc.org/index.php?newsid=535
1. Äээрх эх сурвалжид хүний эрхийн үүслийг хэрхэн тайлбарласан байна
вэ?
2. Ìэдээлэлд тулгуурлан хүний эрхийн үүсэл хөгжлийг он цагийн
хэлхээгээр гаргаарай
3. Эх сурвалж дахь мэдээлэлд түøиглэн хүний эрх, хүний эрхэм чанарын
уялдаа холбоог харуулсан бүдүүвч боловсруулаарай.
4. Ìэдээллийг эх сурвалжаас бичлэгээр үçэж санал бодлоо хуваалцаарай.
“Õүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах..” гэсэн
үндсэн çорилготой ÍҮБ 1945 онд байгуулагдсан. ÍҮБ-аас хүний эрхийг
хамгаалсан олон гэрээ, конвåнцыг батлан гаргасан. Эдгээрээс хамгийн гол
баримт бичиг бол 1948 онд батлагдсан Õүний эрхийн түгээмэл тунхаглал юм.
Õүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний эрхийн дараах суурь çарчмуудыг
çаасан байдаг. Үүнд:
Тэгш байдлыг хангах: Õүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй
байж, адил хүндэтгэлийг эдэлнэ.
Ялгаварлан гадуурхахгүй байх: Арьс өнгө, хүйс, хэл, øаøин øүтлэг, улс
төрийн болон бусад үçэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө,
төрсөн байдал болон нийгэмд эçэлж байгаа байр сууриас үл хамааран хэнийг ч
ялгаварлан гадуурхаж болохгүй.
Түгээмэл, салшгүй байх: Õүн орøин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах,
салгах боломжгүй бөгөөд хүнээс салøгүй ойлголт юм. Энэ дэлхийн аль ч өнцөгт
байгаа аливаа эмэгтэй, эрэгтэй хүн, хүүхэд нь хүний төрлийг олж төрсний хувьд
хүний эрхийг эдлэгч болдог. Тиймээс хүний эрх нь åртөнцийн өнцөг, булан бүрт
амьдарч байгаа хүн бүрт хамаатай. Èймд бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгø
хүртэх түгээмэл øинж чанартай.
Хүн үнэ цэн, нэр төртэй байх: Õүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн
болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндлэл хүлээнэ гэдгийг
баталгаажуулдаг. Бүх хүн нас, соёл, угсаа гарал, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг
баримжаа, хэл, боломж чадвар, нийгэмд эçлэх байр суурь, иргэний харьяалал
болон улс төрийн үçэл бодлоос үл хамааран ижил хүндлэлийг хүлээнэ.
Хуваагдашгүй байх: Èргэний, улс төрийн, нийгэм эдийн çасаг, соёлын болон
хамтын эрх çэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдаøгүй байдаг.
Харилцан хамааралтай байх: Õүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр,
çах çэрэг гаçар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл аль
нэг эрх нь çөрчигдөхөд бусад эрхүүдэд нөлөөлнө, нөгөө талаар нэг төрлийн
эрхийг хангах явдал сайжрахад өөр эрхийг эдлэх боломж илүү бүрддэг.
52