Page 57 - 10_niigem_sudlal_Neat
P. 57

БҮЛЭГ
                                                                        ЭРХ ЗҮЙ
                                                                                      3


                  Íэгэн хотод 2 охин аж төрөн амьдардаг байжээ. Тэр хоёр яг чи бид  øиг
              жирийн, эмч болох мөрөөдөлтэй охид байв. Íэг охиных нь ээж нь охиндоо их
              хайртай. Охиноо эрүүл чийрэг болгохын тулд их анхаарал халамж тавьдаг
              байв. Ээж нь охиноо өрхийн эмнэлэгт аваачиж вакциныг нь хийлгэнэ. Охин
              эрүүл цэвэр орчинд өсөж, ундны цэвэр ус хэрэглэж, боловсон биå çасах гаçар
              орно. Охин ахтайгаа сургуульд орж аюулгүй, цэвэр орчинд сурч найç нөхөдтэй
              болон мөрөөдөл бүхнээ биåлүүлэх боломжтой болов. Охин өсөж том болоод,
              их сургуульд орж эмч болов.
                  Õоёр дахь охиныг ээж нь их хайрлана. Ээжтэйгээ хөтлөлцөж явсан охин,
              ээжийнхээ гараас мултарч, гарцгүй гаçраар явж байгаад маøины осолд оров.
              Тэрээр явж чадахгүй болж, насан турøдаа хөгжлийн бэрхøээлтэй болов.
              Õайрлаж асрахын оронд, охиныг олны нүднээс нууж орхив. Гэрийнхнээсээ
              сүүлд хооллож, ганцаараа øаналдаг болов. Түүнийг бусдаас сүүлд халамжилна.
              Бусад хүүхдүүд сургуульд явж байхад, охин гэрээ сахиж үлдэнэ. Ах нь дүүгээ
              орхиод сургуульд явна. Охин том болсоор. Õараа, хяналтгүй учир мөлжлөг,
              доромжлолд өртөнө. Õүүхдүүд түүнийг øоолж инээнэ.
                                                 Эх сурвалж:https://www.facebook.com/unicefmongolia/
                  1.  Тохиолдолд ямар асуудлыг хөндсөн байна вэ?
                  2.  Шударга ёсны çарчмын үүднээс тохиолдолд дүн øинжилгээ хийнэ үү.
                  3.  Õөгжлийн бэрхøээлтэй охины эрхийг хамгаалах хууль эрх çүйн орчин
                      Ìонголд байна уу?

               3.3. ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА



                 ДААЛГАВАР   Тохиолдлыг шинжлээрэй
                     9

              Тохиолдол 1.   Шинээр çоогийн гаçар ажиллуулах çөвøөөрөл авсан Т үйл
              ажиллагаагаа явуулах çорилгоор гал тогтооны иж бүрэн тоног төхөөрөмжийг
              60 хувийн урьдчилгаа төлбөр төлөн, худалдан авчээ. Тоног төхөөрөмжийг
              суурилуулсаны дараа үлдэгдэл төлбөр болох 40 хувийг 7 хоногийн дотор
              нийлүүлэгч талд төлөхөөр,  тохиролцон гэрээ байгуулжээ. Гэтэл Т гэрээний
              үүргээ биåлүүлээгүй 2 сар болсон тул нийлүүлэгч тал үнийг бүрэн төлж
              дуусгаснаар өмч øилжих гэрээний дагуу, төхөөрөмжийг буцаан øаардав.
              Тохиолдол 2. Оюутан Õ øинэ жилийн үдэøлэгт ороход мөнгө хэрэгтэй байсан
              болохоор өөрийн танил үсчин Ж-тэй уулçан “надад 50000 төгрөг çээлдүүлээч, би
              баярын дараа чамд өөрийнхөө урт үсийг тайруулж оронд нь өгьå” гэж ярилцан,
              тохиролцсон байна. Ж оюутан Õ-ийн гоёмсог урт үсийг бусдад үс çалгахдаа
              аøиглах хүсэлтэй байсан тул çөвøөөрөн, мөнгө өгсөн байна. Õарин Õ “баяр
              өнгөрсний дараа үсээ тайруулах хүсэлгүй болсон тул 6 сарын дараа çээлдүүлсэн
              мөнгийг чинь буцааж өгьå” гэсэн байна. Õ-ийн энэ байдалд дургүйцсан Ж долоо
              хоногийн дотор тохиролцсон ёсоор үсээ тайрч,  авчирч өгөхийг øаарджээ.



                                                                                      57
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62