Page 61 - 10_niigem_sudlal_Neat
P. 61
БҮЛЭГ
ЭРХ ЗҮЙ
3
3.4. ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА
ДААЛГАВАР Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хүн бүр оролцох
13 ёстой юу?
Õөдөлмөрлөх нь хүний эрх үү, эсвэл үүрэг үү гэсэн асуудлын хүрээнд
ярилцаарай.
ГЭРЭЭ
ХУУЛЬ
• Үндсэн хуулийн 16 дугаар çүйл: Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,
хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн
аж ахуй эрхлэх эрхтэй. Õэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж
болохгүй;
• Үндсэн хуулийн 17 дугаар çүйл: Õөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр
хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн
журамт үүрэг мөн.
Õөдөлмөрийн харилцаанд оролцохдоо нэг талаас ажилтан нь ажил
олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу
тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн
үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ
хэлэлцээрт çаасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн тохиролцоог
хөдөлмөрийн гэрээ гэнэ. Ìонгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр
çүйлийн 21.1-д çааснаар хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг çаавал
тусгана. Үүнд:
1) Ажлын байрны буюу албан туøаалын нэр,
2) Ажлын байрны тодорхойлолтод çаасан ажил, үүрэг,
3) Үндсэн цалин буюу албан туøаалын цалингийн хэмжээ,
4) Õөдөлмөрийн нөхцөл ордог.
Õөдөлмөрийн гэрээ байгуулах үåд талууд дээрх хөдөлмөрийн гэрээний гол
нөхцөлүүдийн аль нэгийг тохироогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй. Талуудын
хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг çурсан өдрөөс
хүчин төгөлдөр болох бөгөөд ажил олгогч буюу түүний эрх олгосон албан
туøаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг
ажилтанд өгөх үүрэгтэй. Õэрвээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол
ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг øаардаж болохгүй. Түүнчлэн байнгын
ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг
хориглодог. Õөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байгуулагддаг.
Тухайлбал, ажил, албан туøаал нь хууль болон бусад øийдвэрийн үндсэн
дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эçгүй
байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн
ажлын үргэлжлэх хугацаагаар, øинээр орж байгаа ажилтантай 6 сар хүртэл
61