Page 59 - 10_niigem_sudlal_Neat
P. 59
БҮЛЭГ
ЭРХ ЗҮЙ
3
ДААЛГАВАР Тохиолдол шинжлээрэй
10
Тохиолдол 1. Т 16 настай бөгөөд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийн
хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн танил Ë-ийн биçнåст хөрөнгө оруулалт
хийхийг хүссэн боловч эцэг, эх нь çөвøөөрөөгүй байна.
Тохиолдол 2. Ì өөрийн унадаг дугуйг найç Ë-д 150,000 төгрөгөөр çаржээ. Ì-ийн
эцэг, эх Ë-ээс манай хүүхэд 17 настай, насанд хүрээгүй учир биå даан øийдвэр
гаргах боломжгүй. Тиймээс худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож,
унадаг дугуйг буцаан өгөхийг øаардсан байна.
Тохиолдол 3. А нь сэтгэцийн өвчтэй учраас үйлдлийнхээ учир холбогдлыг сайн
ойлгодоггүй. Түүний нөхөр С энэ байдлыг нь мэддэг тул А-ийн нэр дээр байсан
3 га гаçрыг өөрийн нэр дээр гарын үсэг çуруулан, øилжүүлэн авч çаржээ. Энэ
байдлыг мэдсэн А-ийн ээж øүүхэд хандан гомдол гаргасан байна.
Õүснэгт 3
Асуултууд Тохиолдол 1 Тохиолдол 2 Тохиолдол 3
Тохиолдол тус бүрийн иргэний эрх
çүйн харилцааны бүрдэл хэсгүүдийг
тодорхойлно уу?
Тухайн тохиолдол дээр иргэний эрх
çүйн харилцаа ямар үндэслэлээр үүсэж
байгааг тайлбарлана уу?
Тохиолдолыг хэрхэн øийдвэрлэх
боломжтой байна вэ?
Гэрээ гэдэг нь хоёр ба түүнээс дээø тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох
байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ. Íэг этгээд өөрийн
хүсэл çоригийг хүлээн çөвøөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор
нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл çоригоо бодитойгоор,
хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.
Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох
журмыг çаасан байна. Èргэний хуульд çааснаар дараах үндэслэлээр гэрээг
байгуулсанд тооцно:
• Эд хөрөнгө øилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд çаасан бол
гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг
øилжүүлснээр;
• Гэрээг бичгээр байгуулахаар хуульд çаасан буюу талууд тохиролцсон бол
талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг çурах буюу гэрээний саналыг
çөвøөөрснөө илэрхийлснээр;
• Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан
хугацаанд нөгөө талаас çөвøөөрсөн хариу авсан;
• Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа çаалгүй бичгээр илгээсэн бөгөөд
түүнийг çөвøөөрсөн тухай хариуг åрдийн боломжит хугацаанд хүлээн авсан;
• Íүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй çөвøөөрсөн хариу өгсөн;
59