Page 56 - 10_niigem_sudlal_Neat
P. 56

БҮЛЭГ
             3        ЭРХ ЗҮЙ



              Эх сурвалж 2. Аль ч улсын эрүүгийн эрх çүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн хэмээх
              ухагдахуун байх бөгөөд энэ нь эрүүгийн эрх çүйн суурь çарчим болох хууль ёсны
              çарчим буюу хуульгүйгээр гэмт хэрэг байхгүй, хуульгүйгээр ял байхгүй гэсэн
              утга санааг илэрхийлдэг. Энэхүү çарчим нь аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох
              эсэхийг çаавал хуулиар урьдчилан тогтоосон байх ёстой гэсэн øаардлагыг
              илэрхийлдэг бөгөөд үүний цаана хуульд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт
              тооцох бүх øинжийг тодорхой дурдсан байх ёстой гэсэн øаардлага агуулагдаж
              байдаг.
                                          Эх сурвалж :  Хууль дээдлэх ёс  сэтгүүл, 2015. №4, хуудас 32

                  1.  Эх сурвалжаас та бүхэн юу мэдэж авсан бэ?
                  2.  Эх сурвалжид тулгуурлан эрх çүйд çахирагдах ёсны çарчмыг
                      тайлбарлана уу.
                  3.  Эрх çүйд çахирагдах ёсны çарчмын гол агуулга юу вэ?

                  Эрх çүйд çахирагдах ёс (Rule of law)  нь улс орны төр çасгийн гаçрыг хэн
              нэгэн хүн  бус бүх нийтээр хүлээн çөвøөөрч хамтран тогтоосон  эрх çүйн баримт
              бичиг болох Үндсэн хуулийн  дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль, дүрэм,
              журам нь хүн бүрд тэгø үйлчилж байх явдал юм. Өөрөөр хэлбэл ардчилсан
              үндсэн хууль бүхий эрх çүйт төрийг иргэд нь оролцож бий болгосноор хэсэг
              бүлэг хүмүүсийн тогтоосон хуулиар çасагладаг (Rule by law) өөр бусад төр
              çасгийн хэлбэрүүдээс ялгарч тэгø үйлчилдэг, øударга үр нөлөө бүхий хүний
              эрхийг дээдэлсэн эрх çүйд çахирагдах ёс бүрэлдэн тогтдог байна. Эрх çүйд
              çахирагдах ёсны 4 түгээмэл çарчим
              1. Çасгийн гаçар, төрийн албаны байгууллагууд, хувь хүн, хувийн хэвøлийн
                 байгууллагууд бүгд адилхан хуулийн дор хариуцлага хүлээнэ.
              2.  Õууль нь хэн бүхэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй хэвлэн нийтлэгдсэн,
                 тогтвортой үйлчилдэг байхаас гадна øударга, тэгø үйлчилдэг, хувь хүний
                 аюулгүй байдал, хувийн өмчтэй байх çэрэг тухайлсан гол цөм болсон суурь
                 хүний эрхүүдийг хамгаалах ёстой.
              3. Õууль хүчин төгөлдөр болох, хэрэгжих, үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй,
                 øударга, үр дүнтэй байх ёстой.
              4. Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс çүйтэй, хараат бус байхаас гадна
                 øүүгч, өмгөөлөгч çэрэг хууль çүйн туслалцаа үçүүлдэг мэргэжилтнүүд нь
                 тухайн гаçрын иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх ёстой.


                 ДААЛГАВАР
                             Гэртээ хийгээрэй
                     8
              Дараах тохиолдлыг шинжлээрэй.










              56
   51   52   53   54   55   56   57   58   59   60   61