Page 81 - 10_niigem_sudlal_Neat
P. 81
БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСАГ
4
4. Улсын хэмжээнд цагаан сарын баярыг тэмдэглэхэд гарах зардлын 25.0
хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэмнэсэн гэж үзээд жилийн 16.0 хувийн
хүүтэй банкинд нийтээр хадгалуулсан бол жилийн дараа хэдэн төгрөг болж
өсөх байсан бэ? Хэдий хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалт шаардлагатай
байгаа ААН-үүдэд хуваарилж тэдэнд ямар боломж олгож болох байсан бэ?
ДААЛГАВАР Эргэцүүлээрэй
12
• Та бүхэн Үндэсний ёс çанøлын тулгуур багана “Цагаан сар” ба ухаалаг
хэрэглээ сэдвийн хүрээнд товч тайлбар бичээрэй.
• Çарим тохиолдолд хүмүүс баяр тэмдэглэхдээ бусдыг дууриан идээ цагаа,
өнгө мөнгөөр илүү өргөн тэмдэглэхийг хичээх хандлага та бүхэнд ажиглагдаж
байсан уу? Энэ талаар øүүн хэлэлцэж өөрийн байр сууриа илэрхийлээрэй.
• Ìанай улсад жилдээ хэдэн удаа баяр тохиож хэдэн удаа тэмдэглэдэг
болохыг жагсаан бичиж нэг өрх болон нийт өрхийн хэмжээнд тооцож хэдий
хэмжээний çардал гаргадаг болохыг тодорхойлно уу.
ДААЛГАВАР Гэртээ хийгээрэй
13
Цагаан сарын баяраар идээ, эдийн зүйлд зонхилдог дотоодын болон импортын
бүтээгдэхүүнүүдийг чанар, үнэ, үзэмж болон бусад үзүүлэлтийн хувьд
харьцуулан судалж дүгнэлт хийгээрэй.
4.2. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛУУД
Хүмүүс яагаад ажилгүй болдог вэ? Түүнд юу нөлөөлдөг вэ?
ДААЛГАВАР
Эргэцүүлээрэй
14
Иргэдийн ажилгѷй болсон доор дурдсан
шалтгаануудыг ижил тѵстэй шинжээр нь
бѷлэглэж асуултад хариулна уу. Бѷлэг болгох
шинжийг сонгохдоо дараах тогтсон 4 зарчмыг
баримтлаарай. Ѷѷнд:
• Эдийн çасгийн уналттай холбоотой үүссэн
ажилгүйдэл (мөчлөгийн ажилгүйдэл)
• Шилжих хөдөлгөөнтэй холбоотой үүссэн
ажилгүйдэл (øилжилтийн ажилгүйдэл)
• Эдийн çасаг дахь янç бүрийн салбаруудын эçлэх хувийн жин болон ажил,
мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүссэн ажилгүйдэл (бүтцийн
ажилгүйдэл)
• Улирлын үйл ажиллагаатай холбоотой үүссэн түр ажилгүйдэл (улирлын
81