Page 21 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 21

[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ]                Арга зүй

                                2.2.3 МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ

                               Campylobacter.spp – ын ДНХ-г олшруулах

                  ДНХ-г буцалгах аргаар ялгав. Ингэхдээ 1,5мл-ын цодонд (микротубенд) 180мкл
            давхар нэрмэл ус хийж, Campylobacter spp.-ын өсгөвөрөөс (бруцелла шөлөнд 48 цаг
            өсгөвөрлөсөн)  20мкл-ийг  хийж  холино.  Дараа  нь  буцалж  буй  халуун  усанд  5  минут
            буцалгаж, 12 000 эрг/мин-д 5 минут хурилдуурдана. Үүний дараа супернатант (дээд
            шингэн хэсэг) – ыг ариун цодонд авна. Ялган авсан ДНХ (супернатант)-ээс 1мкл, Ampli

            Tag – 10мкл, ариун нэрмэл ус – 6мкл, праймер тус бүрээс 1мкл (хүснэгт 6) нийт 20мкл
            – ыг 0,5 мл цодонд хийж урьтал денатураци 95 хэмд 10 минут, 94 хэмд 30секунд, 55
            хэмд  30  секунд,  72  хэмд  40  секунд,  эцсийн  уртасгалт  72  хэмд  3  минут  нийтдээ  35
            циклийн давтамжтайгаар термоциклэрт гүйлгэв. Олшруулсан бүтээгдэхүүнээ 1% - ийн
            агароз  гелийн  үүрэнд  100  вольт-д  20  минут  гүйлгэн,  хэт  ягаан  туяаны
            трансиллюминаторт өвөрмөц банд илрүүлж зургийг хэвлэн авна.

                                       ПГУ-д ашигласан праймерууд
                                                                                 Хүснэгт 6
                                                                              Урвалын
               Антиген                                    Сонгомол өвөрмөц
                            Праймерийн олиго дараала 5’-3’                  бүтээгдэхүүний
               хэвшил                                           ген
                                                                               хэмжээ
                        F–TTTAGCCTTTGCAACTCCTA                 cdtC
                C.jejuni                                                       524bp
                        R–AAGGGGTAGCAGCTGTTAA
                C.coli   F –TAGGGATATGCACGCAAAAG               cdtC            313bp
                        R –GCTTAATACAGTTACGATAG

                                          Gуr A ген илрүүлэх
                    Нянгийн   өсөлтийг   саатуулах   хамгийн   бага   концентрацийг   тогтоох
            шинжилгээний үр дүнд үндэслэн тахианы шулуун гэдэсний арчдаснаас гарган авсан

            Campylobacter spp. –ийн өсгөвөрүүдээс буцалгах аргаар ДНХ-ийн ханд бэлтгэнэ. Ampli
            Taq – 12,5 мкл, ариун нэрмэл ус – 9,5мкл, праймер тус бүр 1мкл, дээж 1мкл нийт 25мкл-
            ыг багтаамжинд урьтал денатураци 95 хэмд 10 минут, 94 хэмд 30 сек, 50 хэмд 30 сек,
            72 хэмд 1 мин, эцсийн уртасгалт 72 хэмд 10 минут нийтдээ 35 цикл, давтамжтайгаар
            термоциклэрт  96 Well Thermal Cycler  (Veriti)  гүйцэтгэв.  Олшруулсан  бүтээгдэхүүнээ
            1%-ийн  агароз  гель  ашиглан  электрофорезийг  20  минут  гүйлгэн,  хэт  ягаан  туяаны
            трансиллюминаторт өвөрмөц ванд илрүүлж зургийг хэвлэн авна.




                                                                                        21
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26