Page 19 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 19
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Арга зүй
Биохимийн шинж чанараар тодорхойлох
Каталаза тестийг нянгийн каталаза ферментийг илрүүлэх, Campylobacter spp.- ийг
бусад гэдэсний бүлгийн савханцраас ялгах зорилгоор хэрэглэв. Хатуу тэжээлт орчинд
ургуулсан колониос бодисын шилэн дээр 1 гогцоог тавиад, дээр нь 3 % - ийн
устөрөгчийн хэт исэл (H2O2) – ээс 1 дуслыг дусааж, 1-3 минутанд хөөс үүсэж байгаа
байдлаар үр дүнг нь уншина [4].
Оксидаза тестийг Campylobacter spp.-ийг ялган оношлоход ашиглах ба нянгийн
цитохром оксидаза фермент нийлэгжүүлж буйг илрүүлэх зорилгоор ашиглав. Цэвэр
петрийн аяганд хэсэг шүүлтүүрийн цаас байрлуулж 2-3 дусал шинэхэн бэлдсэн
оксидазын урвалжаас дусааж , тэжээлт орчинд ургасан нянгийн колониос 1 гогцоог авч
шүүлтүүрийн цаасан дээр түрхэнэ. Хэдхэн секундын дараа нил ягаан өнгө үүсэж
байгаа байдлаар үр дүнг нь уншина [4].
2.2.2 Антибиотикийн тэсвэржилт Е.тест
Нянгийн өсөлтийг саатуулах хамгийн бага концентрацийг тогтоох шинжилгээ
(Minimum inhibition concentration), Е. Тест
Уг шинжилгээг дэлхий нийтээр мөрддөг эмнэлзүйн лабораториудын
стандарчлалын хүрээлэн (CLSI) –н арга зүйн (28) дагуу агарт шингэлэх аргаар хийж
гүйцэтгэв. Судалгааны практикт өргөн хэрэглэгддэг Грам эерэг болон сөрөг нянд сайн
үйлчилдэг антибиотикийн бүлгүүдээс төлөөлүүлэн дараах антибиотикуудыг сонгосон.
Campylobacter spp. нь Тетрациклины бүлгийн антибиотикт тэсвэртэй ба, Хинолины
бүлгийн Налидикс хүчил, Цефраплоксацин, Норфлоксацин болон Офлоксацин
антибиотикуудад мэдрэмтгий байдаг. Судалгаанд ашигласан антибиотикуудыг хүснэгт
3 – с харна уу.
Туршилтанд Тетрациклин, Хинолины бүлгийн Налидикс хүчил,
Цефраплоксацин, Норфлоксацин, Офлоксацины антибиотикуудыг агуулсан E.test
(Biomeruix, India) – г ашигласан (зураг 1). 48 цаг mCCDA дээр ургасан өсгөвөрүүдээс
8
урьдчилан бэлтгэсэн бруцелла шөлөнд цийдмэг хийн Мак Фарландын 0,5 (1,5*10
нянгийн эс/мл) стандарт эталонтой харьцуулж ижил болтол шингэлэн, цийдмэгээс
Адууны цустай, Мюллер Хинтоны агарт жигд тарилт хийж, антибиотик агуулсан Е.тест
тус бүрээс нэг петрийн аяганд 2 ширхэгийг байрлуулан, 37°С-д 72 цаг нүүрс хүчлийн
хий бүхий орчин бүрдүүлэхэд О2-ыг агаараас шингээн авч, СО2 үүсгэгч anaeroPack-
MicroAero (Mitsubushi Gas Chemical Co.,Inc, Japan) болон лабораторийн зориулалттай
битүүмжлэл бүхий хуванцар сав ашиглан өсгөвөрлөв.
19