Page 2 - demo
P. 2
үлдэв. Цонхны цаана хав харанхуй, усан бороо цутгаж салхи шуугисан, намар
оройн цаг байжээ. Эргэн тойронд нь харанхуй хар ой сүглийнэ. Ойд хүний мах
иддэг шулмас эмгэн суудаг ажээ. Хойт эх нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо
оймс нэхэх, Василисад утас ээрэх ажил оноов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид
ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлээ гэнэ.
Хойт эхийн үлдээсэн ганц мод төдөлгүй асаж дууслаа.
- Одоо яах вэ? Гэрт гал байхгүй, ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэн рүү
явж гал гуйж ирэхээс өөр арга алга гэж хойт эхийн хоёр охин хэлэлцсэнээ том
нь
- Би л явахгүйдэг, би тор нэхэж байна, зүүнээс минь тэртээ тэргүй гэрэлтэй
байна гэв.
- Би оймс нэхэм байна, зүүнээс минь надад бас гэрэлтэй л байна гэж бага
нь бас хэлэв гэнэ. Тэгснээ хоёулаа нийлэн
- Василиса, Василиса, чи галд яв. Шулмас эмгэнийд очиж гал авчир гэж
хашгиралдан Василисаг түлхэн гаргажээ. Эргэн тойронд хав харанхуй хар ой
нэлмийж хүйтэн салхи үлээнэ. Василиса уйлан халааснаасаа хүүхэлдэйгээ
гарган
- Хүүхэлдэй минь намайг шулмас эмгэнийд очиж гал авчир гээд хөөчихлөө.
Шулмас эмгэн хүнийг барьж аваад л идчихдэг гэсэн одоо би яах вэ? гэв.
- Зүгээр зүгээр, хажууд чинь би байгаа цагт чамд гай зовлон тохиолдохгүй
гэж хүүхэлдэй нь хэллээ гэнэ.
- Сайн үг хэлсэнд чинь гялаалай гэж Василиса хүүхэлдэйдээ хэлээд цааш
явжээ.
Өмнө хойно нь өтгөн ой харлан, тэнгэрт од мичид ч үгүй, гэрэлт сар гэрэлтэх ч
үгүй ажээ. Хөөрхий охин айн чичрэн, хүүхэлдэйгээ элгэндээ наан явсаар байв.
Гэнэт охины хажуугаар цав цагаан морьтой, цалин мөнгөн хазаартай, цагаан
торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ. Үүр цайлаа.
Хожуул бутанд бүдэрсээр хөөрхий Василиса арай ядан явсаар байв. Урт гэзгийг
нь шүүдэр бүрхжээ, гар хөл нь хөрч хөшжээ. Гэнэт хажуугаар нь ухаа хонгор
морьтой, улаан шаргал хазаартай, улаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө
гэнэ.
Нар мандаж Василиса охиныг ээн дулаацуулж гэзгэн дээрх шүүдэр хярууг нь
хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэгэн том аглагт гарч иржээ.
Өмнө нь нэгэн жижигхэн байшин байна гэнэ. Байшин тойруулан хүний ясаар
хашаа барьжээ. Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний
хөлийн яс, хаалганы цүү нь хүний гар, хааж түгжих түгжээ нь хүний шүд байх юм
гэнэ.