Page 7 - demo
P. 7
Тэгээд гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойт эх, хойт эхийн хоёр
охиныг тас ширтэн халуун галаар хатган түлж гарав. Нөгөө гурав нуугдах гэсэн
боловч чадсангүй, хаашаа л гүйнэ гавлын нүд дагаж харж түлнэ. Гавлын яс
тийнхүү цоо ширтэн түлсээр өглөө гэхэд хойт эх хоёр охинтойгоо нүүрс болов.
Василисад харин хүрсэнгүй гэнэ.
Василиса гавлын ясыг газарт булахад тэр газраас улаан ягаан бут ургажээ.
Василиса энэ гэртээ үлдэхийг хүссэнгүй, хот руу явжээ. Тэгээд тэнд нэг
эмгэнийд суух болов. нэг удаа эмгэнд
- Эмээ минь зүгээр суух уйтгартай юм. Та надад хамгийн сайн чанарын
маалингын өвс худалдан авч өгөөч гэжээ. Эмгэн маалингын өвс авчрав.
Василиса ч утас ээрэхээр суув. Ээрүүл нь эргэлдэн алтан үс шиг нарийхан
тэгшхэн утас эвхэгдэн ороогдоно. Ээрсэн утсаараа Василиса сайхан даавуу
нэхжээ. Тэр даавуу нь торго шиг гоёмсог агаад утасны оронд зүүнд сүвлэсэн ч
болмоор ажээ. Тэгээд Василиса даавуугаа цав цагаанаар будаад эмгэнд
- эмээ минь энэ даавууг зараад мөнгийг нь өөртөө авдаа гээд өгчээ. Эмгэн
даавууг хараад уулга алдан шагширч
- үгүй ээ охин минь, зарахгүй. Ийм гоёмсог даавууг хаан хүү л өмсөх ёстой.
Би ордонд л аваачиж өгнө гэв.
Хан хүү даавууг хараад гайхан
- Үүнийхээ оронд юу авах вэ? гэж асуухад
- Үнэлж баршгүй үнэтэй эд. Би чамд бэлэг болгон авчирлаа гэж эмгэн
хариулав.
Хаанхүү талархан сайшаагаад эмгэнд хариу бэлэг өгөөд явуулжээ. Тэгээд тэр
даавуугаар хаан хүүд цамц оёх гэсэн хэн ч оёж зүрхлэхгүй байжээ. Тун чиг
нарийн хийцтэй гоёмсог даавуу болохоор хүмүүс эвдчих вий, эсгэчих вий гээд
айгаад байв. хаан хүү эмгэнийг дуудаад
- Ийм даавуу нэхэж чадсан юм чинь энэ даавуугаараа цамц оёод өгөөч
гэжээ. Эмгэн хариуд нь
- Хаан хүү минь би ээрээгүй, би нэхээгүй. Василиса охины хийсэн даавуу.
- Тэгвэл Василиса надад цамц оёод өгөг гэж хаан хүү тушаав.
Василиса цамцыг оёод торгоор эмжээд тодхон сувдаар чимжээ. Эмгэн цамцыг
ордонд өгөхөөр явав. Василиса цонхны дэргэд суугаад цэцэг хатган оёж
байгаад гэнэт харвал хааны зарц гүйн ирж яваа үзэгдэнэ.
- Хаан хүү ордонд хүрээд ир гэж байна