Page 10 - demo
P. 10
Баахан унтаж байгаад сэрсэн чинь морь нь алга байж. Ийш тийш гүйж харайж
эрсэн боловч байдаггүй, хоосортол мөлжсөн хэдэн яс л үлджээ.
- Холын замд унаагүй би хаашаагаа яаж явах билээ гэж Иван халаглан
гунив. "Одоо яахав, ийм л заяатай байж" гээд Иван цааш явган явжээ. Явж явж
үхлтлээ ядраад зөөлөн ногоон зүлгэн дээр толгой гудайлган сууж байтал нэг
хөх чоно давхин ирлээ гэнэ.
- Хаан хүү Иван, юундаа толгой гудайн сууна вэ?
- Гунилгүй яах вэ, унах морьгүй үлдсэн хүн чинь
- Хаан хүү Иван, би чиний морийг идсэн...гэхдээ чамайг өрөвдөж байна.
Хэрэг зориг хэнд, хэтийн санаа юунд вэ? хэлж надад яриач
- Гал шувууг олж ир гэж эцэг минь явуулсан
- Пөөх чиний морь хурдан ч гурван жил яваад хүрэхгүй байсан даа. гал
шувуу хаана байдгийг ганцхан би мэднэ. морийг чинь би идсэн болохоор чамд
туслая даа. Миний нуруун дээр морд, харин сайн бариарай.
Хаан хүү Иван чонын нуруун дээр мордоход чоно хөх усыг сүүлээрээ шүргэн,
хөхрөх ойг хөвөлзтөл хурдлан давхив. Ингээд чоно давхиж давхиж нэг өндөр
хэрэм хашааны гадаа ирээд
- Одоо харуул манаа унтаж байгаа, чи ханыг даваад ор. Цамхгийн цонхон
дээр алтан торон дотор Гал шувуу сууж байгаа. Чи гал шувууг аваад өвөртөл,
харин торонд хүрч болохгүй шүү гэв
Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол цамхгийн цонхон дээр алтан тортой
Гал шувуу байх нь харагдлаа гэнэ. Иван гоё шувууг аваад өвөртлөхдөө алтан
торыг нь харан "Аах, ийм үнэтэй сайхан юмыг авахгүй яаж болох вэ" гэж бодоод
чонын захисныг таг мартжээ. Тэгээд Иван дөнгөж л торонд хүрмэгц цайз
цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үлээж, хэц бөмбөр дэлдэж харуул манааг
сэрээв. Харуул манаа гүйн ирж Иваныг барин хаан Афронд аваачиж өглөө.
Хаан Афрон хилэгнэн "Хаанахын хэн гэгч вэ?" гэж асуухад Иван
- Би хаан Берендейн хүү Иван гэлээ
- Хааны хүү хулгай хийнэ гэдэг ичгүүртэй биш үү?
- Таны шувуу манай цэцэрлэгт орж алтан алим тоншиж байхад яагаад
болохгүй билээ?
- Үнэнээ хэлээд гуйсан бол би хаан эцгийг чинь хүндлээд чамд энэ
шувуугаа зүгээр өгөх байсан. Харин одоо чиний шившгийг хот даяар зарлана
гэж хаан Афрон хэлээд нэлээд дуугүйхэн байснаа дахин - За яахав, хэрвээ
надад нэг тусыг хүргэвэл би чамайг өршөөнө. Нэгэн улсад хаан Кусманд алтан