Page 15 - demo
P. 15

-       өө  иймхэн  юмны  төлөө    бүү  гунихар.  энэ  шидэт  бүтээлгийг  ав,  хүссэн
               бүхэн  чинь  энэ  бүтээлэг  дээр  бий  болно  гэж  салхи  хэлэв.  Иван  баярлан
               салхинд доор гэгчийн мэхийн талархаад гэр лүүгээ гүйжээ.

               Гэртээ ирээд шидэт бүтээлгээ ширээн дээрээ дэлгээд


               -       Шидэт бүтээлэг минь ш дээ үзүүлээч, ууж идэх юмаар ундаалан дайлаач
               гэв

               Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан боов, хөөсөн талх, байцаатай
               шөл, гахайн өөх гээд л өнгө өнгийн амттан өрөгдөн бий болов гэнэ.

               Ядуу  Иван  хүүхдүүдийнхээ  хамт  цадталаа  идэж  ууж  аваад  унтжээ.  Өглөө
               босоод шидэт бүтээлгээ дэлгээд ундлах гэж байтал Баян Иван иржээ.

               Баян Иван ширээ дүүрэн амттаныг хараад атаархсандаа нүүр нь улайн нүд нь
               бүлтийн

               -       Дүү  минь чи чинь баян болоо юу? гэж асуув


               -       Баян  ч  болоогүй  ээ,  гэхдээ  гэдэс  цатгалан  байх  болно,  таныг  ч  гэсэн
               дайлж  чадна.  Би  танд  шуудай  гурилын  үртэй  байхаа,  одоохон  өгье.  Шидэт
               бүтээлэг минь шуудай гурил өгөөч

               Ядуу Иваныг ингэж хэлмэгц ширээн дээр шуудай гурил бий болов. Баян Иван
               гурилаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ.

                 Орой болохын үед баян Иван дүүгийндээ гүйн ирж,

               -       Газар  дээрх  ганц  дүү  минь,  туслаач!  Эрхэм  баян  зочид  энд  тэндээс
               хүрээд  ирлээ.  Манайх  гэтэл  халуун  галгүй,  бүлээн  талхгүй  яадаг  билээ!  Нэг,
               хоёрхон цаг шидэт бүтээлгээ өгөөч! гэж гэнэ. Ядуу Иван шидэт бүтээлгээ өгчээ.
               Баян  Иван  эрхэм  зочдоо  хооллочхоод  элэгсэг  дотноор  үдчихээд  ядуу  дүүдээ
               шидэт бүтээлгийнх нь оронд ив ижилхэн гэхдээ энгийн нэгэн бүтээлэг аваачиж
               өгчээ. Ядуу Иван хүүхдүүдтэйгээ оройн хоол идэхээр суугаад бүтээлгээ дэлгэн,

               -       Шидэт бүтээлэг минь, шидээ үзүүлээч, унд хоолоор ундлан дайлаач! гэж
               гэнэ.


                Цагаан  бүтээлэг  цайран  цэмцийж  ямар  ч  хоол  унд  өгсөнгүй.  Ядуу  Иван
               ахындаа гүйж очин асуув.

               -       Та миний бүтээлгийг яасан бэ?

               -       Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа. Ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн.

               Ядуу  Иван  гэртээ  уйлан  гаслан  буцаж  ирлээ.  Нэг  өдөр,  хоёр  өдөр  өнгөрлөө,
               хүүхдүүд  нь  идэх  юм  нэхэн  уйлна.  Иваны  гэрт  атга  чимх  гурил  ч  үгүй,  арвай
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20