Page 13 - demo
P. 13

тортой  Гал  шувууугаа  барьсаар  алтан  дэлт  морио  унан  цааш  явсаар  төрсөн
               нутагтаа  орж  ирээд  амрахаар  шийдэж  нэг  газар  буун  байсан  жаахан  талхаа
               хуваан идээд булгийн ус уугаад хэвтэж байжээ.

               Хаан  хүү  Иваныг  дөнгөж  унтмагц  Гал  шувууг  эрэн  өөр  газраар  явж  явж  гар
               хоосон буцаж явсан ах нар нь дайралдан хүрч ирээд Иван бүх юмыг олж авсан
               байхыг хараад "Иваныг алаад хамаг юмыг нь авъя" гэж тохиролцжээ.


               Тэгээд Иваныг алж хаячихаад алтан торт Гал шувууг нь аван алтан дэлт морин
               дээр нь Сайхан Елена гүнжийг суулган авч явжээ. "Гэрт очоод юу ч битгий хэл"
               гэж  Сайхан  Еленаг  айлган  сүрдүүлжээ.  Хаан  хүү    Иваны  хүүрэн  дээр  хэрээ
               шувууд эргэлдэн ниснэ гэнэ. Гэтэл хаанаас ч юм бэ хөх чоно давхин ирж эх хүү
               хоёр хэрээг зууран барьж аваад:


                -      Хэрээ  чи  нисэн  явж  билгийн  ус,  мөнхийн  ус  олж  ир.  Тэгвэл  энэ  бага
               хэрээг  чинь  суллан  тавина  гэлээ.  Том  хэрээ  өөр  арга  байхгүй  тул  нисэн  явж
               билгийн ус мөнхийн ус олж ирэв.

               Хөх  чоно  хаан  хүү    Иваны  шархыг  билгийн  усаар  шүршихэд  анин  эдгэрэв.
               Дараа нь мөнхийн усаар шүршвэл амь орон сэргэв.

               -       Би яасан бөх унтав аа

               -       Чи их бөх унтсаан. Хэрвээ би ирээгүй бол сэрэх ч үгүй байсан. Төрсөн ах
               нар  чинь  ирээд  чамайг  алж,  олз  омгийг  чинь  бүгдийг  аваад  явчихсан.  Алив
               хурдалъя, над дээр морд гэж хөх чоно хэллээ.


               Тэгээд хаан хүү Иван хөх чоно хоёр хурдлн давхисаар ах нарыг гүйцэж очив.
               Хөх чоно хоёр ахыг нь барьж аван  хэдэн хэсэг тас татан алж тал хөндийгөөр
               тараан  устгав.  Хаан  хүү  Иван  хөх  чононд  хүндэтгэн  талархаад  салах  ёс
               гүйцэтгээд  алтан  дэлт  морио  унан  гэртээ  буцаж  ирлээ.  Хаан  аавдаа  алтан
               тортой  Гал  шувуу,  өөртөө    Сайхан  Еленаг  ингэж  авчиржээ.  Хаан  Берендей
               баярлан  хүүгээсээ  аян  замын  нь  тухай  асуухад  Иван  хөх  чоно  түүнд  яаж
               тусалсан, унтаж байхад нь ах нар нь яаж алсан, дараа нь ах нарыг нь хөх чоно
               алж тас татсан тухай цөмийг ярьж гэнэ.


               Берендей хаан гашуудан байснаа удалгүй тайтгарчээ. Хаан хүү   Иван Сайхан
               Еленатай гэрлэн эсэн мэнд энх амар жаргажээ.
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18