Page 9 - demo
P. 9

ХӨХ ЧОНО ХӨЛӨГЛӨСӨН ХААН ХҮҮ ИВАН


               Берендей гэгч хаан байжээ. Гурван хүүтэй, бага хүү нь Иван гэнэ. Алтан алим
               ургадаг  дархан  цэцэрлэгтэй  юмсанжээ.  Гэтэл  хааны  цэцэрлэгт  хулгай  орж
               алтан  алимнаас  нь  аваад  байдаг  болов.  Хааны  гол  харлан  гонсойэж  харуул
               манаа  гаргадаг  болжээ.  Гэхдээ  ямар  ч  харуул  манаа  хулгайчийг  барьж
               чадсангүй. Хаан бүр ууж идэхээ болин уруу царайлан гуниглах болжээ. Хөвгүүд
               нь эцгээ тайтгаруулан


               -       Эрхэм хүндэт эцэг минь, гуньж гутрах хэрэггүй. Бид өөрсдөө  цэцэрлэгээ
               маная гэв.

               -       Өнөөдөр би харуулд гарна гээд том хүү нь явжээ. Оройноос авахуулан яв
               явж  онцолж  хэнийг  ч  харсангүй  гэнэ.  Шөнө  дундын  үед  зөөлөн  өвсөн  дээр
               хэвтээд зүүрмэглэн унтаж хонов гэнэ.

               Өглөө нь хаан эцэг нь асуув

               -       За, эцгийгээ баярлуулах үг хэлэх үү, эдтэй хулгайчийг харав уу?


               -       Эцэг  минь  хар  нүд  хамхисангүй  шөнөжин  харуулдлаа.  Харин  хэнийг  ч
               харсангүй.

               Дараа  шөнө  нь  дунд  хүү  манаанд  гараад  бас  л  шөнөжингөө  унтаж  унтчихаад
               өглөө    нь  эцэгтээ  юу  ч  хэнийг  ч  харсангүй  гэж  хэлжээ.  Бага  хүүгийн  манаанд
               гарах ээлж болов. Иван эцгийн цэцэрлэгт ороод хэвтэх бүү хэл сууж чадахгүй
               зогсон харуулдав. Нойр нь хүрээд байвал өвсний шүүдрээр нүүрээ угаачихаад
               л  зогсож  байв.  Шөнө  дундаас  хойш  гэнэт  цэцэрлэгт  гэрэлтэй  гэгээтэй  болоод
               ирлээ гэнэ. Улам улмаар гэгээтэй болж байснаа бүүр өдөр мэт                болов. Тэгтэл
               нэг модон дээр Гал шувуу сууж алтан алим тоншихыг Иван харав. Иван мод руу
               мөлхөн гэтэн очиж Гал шувууны өд сүүлнээс шүүрэн авлаа. Гал шувуу ухасхийн
               нисэн одоход Иваны гарт нэг өд үлдлээ. Өглөө нь Иван эцэг дээрээ ирэхэд

               -       За Иван, гэмтэн хулгайчийг харав уу? гэхэд Иван

               -       Хүндэт  эцэг  минь  барьж  авч чадсангүй,  харин  ямар  амьтан хулгайлаад
               байгааг  мэдлээ.  Гал  шувуу  гараас  мултран  нисэн  одлоо,  энэ  түүний  өд  гэв.
               Хаан  өдийг  авч  үзээд  баярлан  хоол  унданд  хүртэл  оржээ.  Тэгээд  нэг  удаа
               хөвгүүдээ дуудан

               -       Хайрт  хөвгүүд  минь,  хурдан  морио  хөлөглөн  өргөн  хорвоог  туулж  Гал
               шувууны  байгаа  газар  нутгийг  олж  мэдэхгүй  юу  гэхэд  гурван  хүү  нь  эрхэм
               эцэгтээ үнсүүлээд хурдан морио хөлөглөөд холын замд гарчээ.


               Гурвуулаа гурван өөр зүгийг барин явав. Зуны халуун өдөр байв. Иван явж явж
               ядраад мориноосоо буун морио чөдөрлөж тавьчихаад газар хэвтэн унтаа өгчээ.
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14