Page 5 - demo
P. 5

Гавлын  яс  болгоны  ншд  асаж  мод  шажигнаж  навчис  шаржигналаа.  Шулмас
               эмгэн хүрч ирлээ.

               -       За Василиса, ялгаж хийсэн  үү?


               -       Цөмийг ялгасаан

               Шулмас эмгэн уурлав. Гэхдээ юу ч хэлэх билээ дээ.

               -       За тийм бол чи одоо явж унт, би ч хэвтлээ. Василиса пийшингийн цаагуур
               ороод чих тавин чагнавал шулмас эмгэн

               -       Аягач  хар  хүүхэн  чи  гал  түл.  Пийшингээ  халаа.  Би  сэрээд  Василисаг
               шарж иднэ гэх нь дуулдав.

               Тэгээд  Шулмас  эмгэн  урт  вандан  дээрээ  хэвтээд  уруул  амаа  тавиур  дээр
               тавиад ул тавхайгаараа хучаад уулыг доргитол хурхиран унтаад өглөө  гэнэ.


               Василиса уйлан хүүхэлдэйгээ гарган талхны захаар дайлан

               -       энхрийхэн  хүүхэлдэй  минь,  энэ  талхыг  идээч.  эдлэх  зовлонг  минь
               сонсооч. Шулмас эмгэн намайг шарж идэх гэж байна гэв. Хүүхэлдэй Василисад
               юу  хийх,  яаж  хийх,  яаж  зовлонгоос  салахыг      сайн  зааж өгөв. Тэгээд  ч сайхан
               Василиса охин аягач хар хүүхний хөлд бөхийн

               -       Аягач хар хүүхэн минь, аминд минь орж туслаач. Чи ийм их тод битгий
               түлээч,  ийм  их  ус  битгий  халаагаач.  Том  тус  хүргэвэл  чинь  торгон  алчуураа
               бэлэглэе гэлээ.

               Аягач хар хүүхэн

               -       Охин минь би чамд туслая. Одоохон пийшин галлахаа азная. Шунаг бөх
               унтаг  гэж  Шулмас  эмгэний  хөлийн  улыг  маажъя.  Энэ  хооронд  чи  зугтаа  гэж
               зөвлөв.


               -       Морьтон эрс намайг барьж аваад эргэж авчрахгүй байгаа?

               -      өө үгүй, Василиса. Цагаан морьтон гэрэлт өдөр, улаан морьтон алтан нар,
               хар морьтон харанхуй шөнө байхгөй юу. Тэд чамд хүрэхгүй

               Василиса  үүдний  өрөө  рүү  гүйн  гарвал  муур  маажих  гээд  харайн  ирэв  гэнэ.
               Василиса  мууранд  хайрсан  боов  шидэн  өгөхөд  харайсан  муур  дороо  зогсон
               хоцров.  Гадаа  үүдэнд  гараад  ирсэн  нохой  хазах  гээд  давхин  ирэв  гэнэ.
               Василиса нохойд талх шидэж өгсөн чинь нохой түүнийг хазсангүй гаргав. Тэгээд
               Василиса хаалгаар гүйгээд гарах гэсэн хус мод ороолгох гэж, Василиса ч модны
               мөчирт  энгийн  тууз  өлгөж  гэнэ.  Хус  мод  охиныг  гуядаж  шавхуурдсангүй
               гаргалаа.
   1   2   3   4   5   6   7   8   9   10