Page 4 - demo
P. 4
- Алив Василиса, тэр шуудай будааг нэг нэгээр нь ялга. Нэг ч хар
үлдээлгүй цэвэрлэ. Биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамайг иднэ гэж
хэлээд дүнгэнэтэл хурхиран унтаад өгөв. Василиса талхны захаа хүүхэлдэйнхээ
өмнө тавиад
- Энхрий хүүхэлдэйхэн минь сонсооч, энэ талхыг ид дээ, эдлэх зовлонг
минь сонсооч. Шулмас эмгэн надад хэцүү алба оноолоо.
Бас тэгээд бүгдийг хийхгүй бол барьж иднэ гэнээ ... гэж хэлэв. Хүүхэлдэй
хариуд нь:
- Битгий уйл, битгий гунихар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг. Одоо чи
тайван унт гэж аргадлаа. Василиса дөнгөж унтмагц хүүхэлдэй
- Хөх бух, хөөрхөн бор шувуухай, цэнхэр тагтаа бүгдээрээ наашаа нисээд
ирээрэй, сайхан Василиса охинд саатан саатан туслаарай гэж дуудлаа. үй
түмэн шувуу нисэж ирэв. Чанга чанга дуугаран шуудай будааг ялгана. үр
мөхлөгийг нэг тийш, үртэс холтосыг нөгөө тийш нь ялгав. Тэгтэл ч хаалганы
хажуугаар цагаан морьтой, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрөв. Үүр
цайлаа.
Шулмас эмгэн сэрж Василисагаас
- За ялгаж цэвэрлэсэн ? гэв
- Ялгаж цөмийг цэвэрлэсэн.
Шулмас эмгэн уурлав, гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За одоо би олз омог олохоор ниснэ. Тэр шуудайд вандуй, намуу цэцгийн
үртэй холилдон байгаа, бүгдийг ялгаж салга. Биелүүлээгүй байвал би чамайг
иднэ. Ингээд Шулмас эмгэн гадаа гарч хангинатал шүгэлдэхэд уур нүдүүр нь
өнхрөн хүрч ирэв.
Улаан хувцастай морьтон эр давхин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн
уурандаа суун нүдүүрээрээ гуядан шүүрээрээ мөрөө шүүрдэн нисэн одов.
Василиса хүүхэлдэйдээ талхны зах өгөөд
- Өөдөсхөн хүүхэлдэй минь, өрөвдөж хайрлаач намайг, өөрийнхөө хэрээр
туслаач гэв.
Хүүхэлдэй нь цангинуулан:
- Алс талын, амбаар савны, айл гэрийн олон хулгана оготнуудаа, нааш ир,
нааш ир гэж дуудав.
Үй олон оготно хулгана гүйн ирж ганцхан цагийн дотор вандуй үр хоёрыг ялгаж
шуудайлав. Орой болоход аягач хар хүүхэн ширээ засан шулмас эмгэнийг
хүлээлээ. Хар морьтон эр хаалганы цаагуур давхин өнгөрөв. Шөнө боллоо.