Page 6 - demo
P. 6

Хаалга  хаагдах  гэхэд  Василиса  тос  түрхэв.  Хаалга  ч  бас  нээгдлээ.  Тэгээд
               сайхан Василиса охин хар ой руу гартал хар морьтон давхин өнгөрч ой ч нүд
               сохлом  харанхуй  болов  гэнэ.  Энэ  харанхуйд  яаж  гэрээ  олох  вэ?  Гал  гэрэл
               олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойт эх алах байлгүй. Тэгтэл хүүхэлдэй нь
               Василисад  зааж  өгөв.  Василиса  ч  хүүхэлдэйнхээ  зааснаар  хашааны  толгой
               дээрх  гавлын  ясыг  сугалан  авч  урт  модонд  суулгав.  Ингээд  Василиса  охин
               харанхуй  ойн  дундуур  гэрийн  зүг  гүйлээ.  Гавлын  ясны  нүднээс  гэрэл  цацарч
               харанхуй шөнө  өдөр мэт гэгээтэй болов.

               Шулмас  эмгэн  сэрэд  суниан  биеийнхээ  чилээг  гаргаснаа  Василиса  байхгүйг
               мэдээд ухасхийв. үүдний өрөөнд орон

               -       Муур чиний хажуугаар нэг охин гүйж гарсан уу? Чи түүнийг урж маажааад
               бариад авсан биздээ? гэхэд муур хариуд нь


               -       Шулмас эмгэн минь, би чамд арван жил зүтгэлээ, чи надад талхны булан
               ч өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулчихсаан гэв. Шулмас эмгэн гадаа гүйн
               гарч


               -       Үнэнч  сайн  нохой  минь,  чи  тэр  дураараа  охиныг  хазаж  аваад  байгаа
               биздээ? гэхэд нохой

               -       Хичнээн жил би чамд зүтгэлээ. Чи надад ясны хэлтэрхий ч өгөөгүй, харин
               тэр охин надад талх өгсөн. Би түүнийг явуулчихсан гэв.

               Шулмас эмгэн хахир чангаар хашгирч


               -       Хус  минь  чи тэр  охиныг  нүдэн дундуур  нь  ороолгоод  гаргаагүй  биздээ?
               гэхэд хус

               -       Би  чиний  хашаанд  арван  жил  ургаж  байна.  Чи  миний  мөчрөөс  олс  ч
               уяагүй шүү  дээ. харин тэр охин өнгийн туузаар чимсэн, би түүнийг явуулчихсан
               гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээрээ гүйн ирж

               -       ээ,  бат  бөх  хаалга  минь,  эрх  дураараа  тэр  охиныг  эндээс  гаргаагүй
               биздээ? гэхэд хаалга

                -      Бид  чамд  хичнээн  жил  зүтгэлээ.  Чи  нугас  нугархайд  минь  ус  ч
               дусаагаагүй,  харин  тэр  охин  өөр  тосоор  тосолсон.  Бид  тэр  охиныг  гаргаад
               явуулчихсаан  гэв.  Шулмас  эмгэн  уурлан  хилэгнэж  нохойгоо  нүдэж,  муураа
               гуядаж,  үүд  хаалгаа  эвдэж,  хус  модыг  хуга  цавчив  гэнэ.  тэгээд  ядарч  эцээд
               Василиса охины араас барих гэж хөөсөнгүй. Василиса гэртээ гүйн ирэв. Гэрт нь
               гэрэл  гэгээ  ч  үгүй  харанхуй  байна  гэнэ.  Хойт  эхийн  хоёр  охин  гарч  ирэн
               хашгиран загнаж хараан зүхэв гэнэ.

               -       Гал хурдан авчрахгүй яасан удаан явдаг юм бэ? Манай гал унтраад байх
               юм. Бид асаагаад асаагаад нэмэргүй, хөршийнхөөс гал авчирсан чинь дорхоноо
               унтарчихсан. Чиний авчирсан гал асаад байж магадгүй гэв.
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11