Page 11 - demo
P. 11
дэлт морь бий. Тэр морийг надад олж ирвэл би чамд алтан тортой Гал
шувуугаа өгнө гэлээ.
Хаан хүү Иван гунихран хөх чоно дээрээ ирэхэд чоно
- Торонд битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ. Хэлсэн үгийг минь
яагаад мартав? гэхэд Иван
- Хөх чоно минь өршөөж уучил гэж гуйв.
Хөх чоно за за миний нуруун дээр сууж хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг юм
гээд дахин цааш хурдлан давхив. Тэгээд алтан дэлт морины байгаа хэрэм
хашааны гадаад ирээд
- Харуул манаа нь унтаж байгаа, хана туургыг нь даваад ор. жүчээнд
байгаа морийг нь авахдаа хазаарт нь битгий хүрээрэй гэв.
Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол харуул манаанууд цөм унтаж байлаа.
Тэгээд жүчээнд нь орон алтан дэлт морийг барин авахдаа үнэт чулуун
шигтгээтэй алтан хазаарыг нь хараад алтан длт моринд энэ хазаараас өөр
ямар ч хазаар таарахгүй санагдан авахсан гэж бодов. Тэгээд хазаарт дөнгөж
хүртэл цайз цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үлээж, хэц бөмбөр дэлдэж
харуул манаанууд нь сэрж Иваныг барьж аваад Кусман хаанд аваачиж өгөв.
- Хаанахын хэн гэгч вэ? гэж хаан Кусман асуухад
- Би хаан хүү Иван гэлээ
- За юуны учир морь хулгайлаа вэ? Энгийн эр ингэж зүрхлэхгүй. За яахав,
чи надад нэг тус хүргэвэл би чамайг хэлтрүүлье. Хаан Далмат Сайхан Елена
гэдэг охинтой. сайхан Еленаг хулгайлан авчирч өгвөл би чамд алтан дэлт
морио хазаартай нь өгнө гэлээ.
Хаан хүү Иван улам их гунихран хөх чонон дээр ирэв.
- Хазаарт битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ. Үгийг минь чи
дуулсангүй гэж чонын хэлэхэд Иван уучилж өршөө гэлээ.
Чоно за за, алив над дээр морд гээд дахин цааш давхин хаан Далматын гадаа
ирэв. Сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ зугаалж явав.
Хөх чоно - Энэ удаа чамайг явуулахгүй, өөрөө орно. Чи харин буцаад явж бай.
Би одоохон чамайг гүйцнэ гэлээ. Хаан хүү эргээд явав.
Хөх чоно хэрэм ханыг даван цэцэрлэг дотор орон бутны ард нуугдан зогсоод
харж байтал сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ гараад
ирлээ гэнэ шүү. Олуулаа ингэж зугаалж яваад Сайхан Елена гүнж
нөгөөдүүлээсээ жаахан хоцорс хиймэгц хөх чоно ухасхийн шүүрч аван нуруун