Page 14 - demo
P. 14

ХОЁР ИВАН

               Ах дүү хоёр Иван байжээ. Нэг нь ядуу, нөгөө   нь баян гэнэ. Баян Иваны гэрт
               элдэв  зүйлийн  эд  баялаг  элбэг  дэлбэг  гэнэ.  Агуулах  сав  нь  арвай  будаагаар
               дүүрэн  гэнэ.  Нуга  хөндийгөөр  үхэр  мал  нь  бэлчинэ,  нуур  голын  захаар  хонь
               хурга нь налайна гэнэ.


               Халуун  зууханд  нь  хөвсгөр  талх  бөмбийнө  гэнэ.  Харин  Иван  эхнэртэйгээ
               хоёулхнаа гэнэ. Баян Иван том бага үр хүүхэд байхгүй гэнэ.

               Ядуу Иванд намгийн мэлхий, мааждаг муураас өөр амьтан байхгүй гэнэ. Харин
               долоон  хүүхэдтэй,  долоон  хүүхэд  нь  булан  буланд  шигдэн  суугаад  будаатай
               хоол нэхнэ. Ядуу Иваны гэрт атга чимх гурил ч байхгүй, арвай будааны үр нэг
               ширхэг ч байхгүй гэнэ. Аргаа барсан ядуу Иван баян ахынх руугаа явжээ.

               -       Ах минь сайн байна уу?

               -       Аа,  ядуу  Иван,  сайн  байна  уу?  Яагаад  гэртээ  тогтохгүй  байна,  ямар
               хэргээр ирэв?

               -       Ах минь, жаахан гурил зээлдүүлээч, дараа нь би ажил хийж түлж өгнөө.


               -       За тэг, тэг. гадар гурил ав, харин дараа нь шуудай гурил өгөөрэй

               -       Ах  минь,  юу  гэсэн  үг  вэ?  Гадар  гурил  өгчихөөд  шуудайг  авах  гэж  үү  ?
               Арай их юм биш үү ?

               -       Их гээд байгаа бол эндээс зайл. өөр газар очиж өр зээл тавь

                Аргаа барсан Иван гашуудан уйлав, тэгээд гадар гурил аваад гэрийн зүг явжээ.
               Тэгсэн  дөнгөж  үүдэн  дээрээ  ирээд  байтал  салхи  дэгдэн  гадар  дотор  байсан
               гурилыг нь юу л үлдээлгүй үлээн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй. Ядуу Иван
               уурлан

               -       Ээх зүггүй салхи, чи олон хүүхдийг минь гомдоож өлөн хоосон үлдээлээ.
               Хойт  зүгийн  дүрсгүй  салхи  чамайг  би  олж  дэггүйтсэний  чинь  хариуг  заавал
               төлүүлнэ дээ.


               Ингээд Ядуу Иван салхины араас явав. салхи замаар орвол Иван замаар орон
               дагав, салхи ой руу чиглэв, Иван ч араас нь давхив.

               Нэгэн  асар  том  царс  модны  хонгил  руу  салхи  орчихов.  Иван  ч  бас  л  дагаад
               орчихлоо.

               Салхи Иваныг үзээд

               -       Хэрэг зориг юунд вэ? гэж асуув

               -       Би өлөн зөлөн хэдэн хүүхэддээ атга гурил авч явсан чинь чи нисэн ирээд
               хийсгэчихлээ. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19