Page 18 - demo
P. 18
Иван арайхийн «Хоёулаа уутанд ор!» гэж амжиж хашгирав. Хоёр бороохой
уутанд орон чимээгүй боллоо. Орой болмогц баян ах нь гүйн ирж,
- Хаагуур яваад ирэв, юу олж ирэв? гэж гэнэ.
- Жаварынд очоод ирлээ. Туст уут бэлэглэж байна. «Хоёулаа уутнаас
гар!» гэхээр л уутнаас хоёр хүн гарч ирээд юу хүссэнийг чинь хийж өгнө! гэж
ядуу Иван хэлэв.
- Хөөрхий ганц дүү минь, тэр уутаа надад нэг өдөр өгөөч!ө Байшингийн
минь дээвэр нурж хэмхэрсэн, засаж залах хүн олдохгүй байна.
- Баян Иван ах минь, аваа ав!
Баян Иван туст уутыг гэртээ авчраад үүдээ дотроосоо түгжиж байгаад,
- Хоёулаа уутнаас гар! гэж хэлжээ.
Тэгтэл уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч баян Иваныг балбаж нүдэн,
- Баян Иван, чи ядуу хүнийг бүү гомдоо, бүү хуур! Ядуу Иваны шидэт
бүтээлэг, алтан сүүт ямааг одоохон аваачиж өг! өг! өг! гээд л зогсоо чөлөөгүй
балбаж гэнэ. Баян Иван ядуу дүү рүүгээ гүйхэд хоёр бороохой ч араас нь хөөн
нүднэ.
- Дүү минь, авраач, амь насыг минь өршөөгөөч! Шидэт бүтээлэг, алтан
сүүт ямааг чинь одоохон өгье гэв.
- Хоёулаа уутанд ор! гэж дүү Иван хашгирлаа. Хоёр бороохой уутандаа
орон нуугдав. үхэхээ шахсан баян Иван ядуу дүүдээ шидэт бүтээлэг, алтан сүүт
ямааг нь авчирч өгчээ.
Ядуу Иван тэр цагаас хойш үр хүүхдүүдийнхээ хамт энх амар сууж эсэн мэнд
жаргажээ. Долоон хүүхэд нь долоон буландаа суугаад тостой амтлаг будаагаа
хээтэй өнгөтэй халбагаар тавтай тухтай иддэг гэнэ лээ.