Page 22 - demo
P. 22

-       Марьюшка,  бүү  ай,  урагшаа  яв  яв.  Улам  аймшигтай  болно,  чи  эргэж
               харалгүй  яваад  бай  гэлээ.  Муур  нуруу  нь  үзэгдээд  л  алга  болов.  Марьюшка
               цааш  явжээ.  Ой  улам  харанхуй  боллоо.  Марьюшка  явсаар  төмөр  гутлаа
               элээжээ,  төмөр  таягаа  хугалжээ,  төмөр  малгайгаа  сэтэлжээ.  Тэгсэн  гал  гэрэл
               улалзсан  гавлын  ясан  толгойтой  шивээ  хашаан  дотор  тахиан  хөлт  байшин
               байна гэнэ.

                -      Байшинхан  байшинхан,  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа  над  руу
               харуулаач. үүд хаалгаар чинь орж үмх талх идье гэж Марьюшка хэлэв.

               Байшин  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа  Марьюшка  руу  харуулав.  Охин
               байшинд орвол тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн хамар
               амаа  тавиур  дээр  тавиад  хананаас  хананд  хөлөө  жийгээд  хэвтэж  байна  гэнэ.
               Шулмас эмгэн Марьюшкаг хараад,


               -       Паах  пөөх,  оросын  үнэр  үнэртэж  байна.  Үзэсгэлэнт  бүсгүй  минь,  хэрэг
               зориг юунд вэ? гэлээ.

               -       Эмээ минь, гэрэлт шонхор Финистийг эрж явнаа.

               -       Миний дүүгийнхээр орсон биз дээ?

               -       Орсоон орсон, эмээ минь.


               -       За  яахав,  би  чамд  тусалъя.  Энэ  мөнгөн  тэлүүр  алтан  зүүг  ав.  Энэ  зүү
               үзмийн өнгөт хамбан дээр алтан мөнгөн утсаар өөрөө оёх болно. Зараач гэвэл
               битгий зар, гэрэлт шонхор Финисттэй уулзуулаач гэж гуй гэж зааж өгөв.

               Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явлаа. Энд тэнд түг түг юм нүдэн
               исгэрч  хашгирах  дуу  чимээ  гарна.  Гавлын  яс  ойг  гэрэлтүүлнэ.  Марьюшка  айн
               зогстол өмнөхөн нь нэг нохой гүйж явав.

               -       Охин минь, бүү  ай, урагшаа яв яв. Улам аймаар болно, харин чи эргэж
               харалгүй яваад бай.

               Нохой ингэж хэлээд алга болчихов. Марьюшка цааш яваад л байж ой ч улам их
               харанхуй  болоод  байж.  Ханцуйнаас  нь  татах    юм  гэнэ,  хөлөөс  нь  зуурах  юм
               гэнэ... Марьюшка эргэж харалгүй яваад л байжээ. Ийнхүү явсаар төмөр гутлаа
               элээжээ, төмөр таягаа хугалжээ, төмөр малгайгаа сэтэлжээ. Тэгээд нэгэн аглагт
               гарвал  улалзах  улаан галтай  адууны  гавлан толгойтой  шивээ  хашааны  дотор
               тахиан хөлт байшин эргэлдэн байна гэнэ.

               -       Байшинхан  байшинхан,  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа  над  руу
               харуулаач  гэж  Марьюшка  хэлэв.  Байшин  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа
               Марьюшка  руу  харууллаа.  Охин  байшинд  орвол  тааз  тулсан  хамартай,  тахир
               ясан  хөлтэй  Шулмас  эмгэн  хамар  амаа  тавиур  дээр  тавиад  хананаас  хананд
               хөлөө жийгээд хэвтэж байна гэнэ. Аймаар хар тэр Шулмас эмгэний амнаас нэг
               соёо ёрдойно. Шулмас эмгэн Марьюшкаг үзээд,
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27