Page 24 - demo
P. 24
Хатан энэ үгийг нь тагнаж чагнаад,
- Марьюшка, мөнгөн таваг алтан өндгөө надад зараач гэхэд Марьюшка,
- Энэ юмыг зарж худалдаж болохгүй. Хэрвээ та гэрэлт шонхор Финистийг
харах зөвшөөрөл өгвөл би энэ таваг өндөг хоёроо өгнө гэлээ. Хатан бодож
бодож,
- За тэг тэг. Шөнө унтахаар нь чи хараарай гэв. Шөнө болов. Марьюшка
гэрэлт шонхор Финистийн амрах өргөөнд орлоо гэнэ. Хайртай нөхөр нь гүн
нойронд дарагдан унтаж байв. Марьюшка харж ханахгүй зогсоно. Амтат
уруулаараа үнсэнэ, ангир цээжиндээ тэвэрнэ, хайртай нөхөр нь гүн нойронд
дарагдан унтсаар л байв. Өглөө боллоо. Марьюшка нөхрөө сэрээж чадсангүй...
Дараа өдөр нь Марьюшка өдөржин ажиллачихаад орой нь мөнгөн тэлүүр алтан
зүүгээ гарган хээ угалз хатган,
- Угалз хээ минь, урга урга, гэрэлт шонхор Финист өглөө босоод энэ
алчуураар нүүрээ арчиг гэж шивгэнэн суужээ.
Хатан үүнийг нь тагнан чагнаад,
- Мөнгөн тэлүүр алтан зүүгээ надад зараач гэв.
- Гэрэлт шонхор Финисттэй уулзуулах юм бол би зүгээр өгнө. Хатан бодож
бодож,
- За яахав, шөнө ирээрэй гэжээ.
Шөнө болов. Марьюшка гэрэлт шонхор Финистийн амрах өргөөнд орлоо гэнэ.
Хайрт нөхөр нь гүн нойронд дарагдан унтаж байв гэнэ.
- Гэрэлт шонхор Финист минь, сэрээч, босооч! Гэрэлт шонхор Финист гүн
нойрондоо дарагдан унтсаар байв. Марьюшка дуудаад дуудаад сэрээж
чадсангүй. Маргааш өдөр нь Марьюшка м?нг?н суурьтай алтан ээрүүлээ гарган
утас ээрэв. Хатан түүнийг нь харчихаад,
- Надад зараач, зараач! гэж гэнэ.
- Зарахгүй ээ, харин гэрэлт шонхор Финисттэй нэг цаг болохноо ч уулзахыг
зөвшөөрвөл зүгээр өгнө гэж Марьюшкаг хэлэхэд хатан «Тэртэй тэргүй сэрээж
чадахгүй» гэж бодоод тэг тэг гэжээ. Шөнө болов. Марьюшка гэрэлт шонхор
Финистийн амрах өргөөнд оров. Хайрт нөхөр нь гүн нойронд дарагдан унтана
гэнэ.
- Гэрэлт шонхор минь, сэрээч, босооч! Марьюшка хайрт нөхрөө дуудаад
дуудаад сэрээж чадсангүй, удахгүй үүр цайх болсон тул гашуун нулимсаа
цувруулан,