Page 28 - demo
P. 28
Бор гэдсийг минь хагалах гэж байна!
Голоос эгч нь түүнд,
- Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана.
Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс цээжийг дарна! гэж
хариулж байх юм гэнэ.
Зарц эргэж гүйн худалдаачинд сонссон харсан бүхнээ хэлжээ. Худалдаачин
олон хүн цуглуулан том урт торгон тор гол руу хаяж Алёнушкаг гаргаж авав.
Алёнушкагийн хүзүүн дэх чулууг авч хаяад, булгийн усанд оруулаад шинэ
хувцас өмсүүлэхэд урьдынхаасаа улам сайхан болон амь орон босож иржээ.
Цагаан ишиг баярлахдаа гурав тонгортол дахиад Иванушка болон хувирав.
Ингэж эгч дүү хоёр эсэн мэнд эргэж уулзжээ.
Харин хорон санаат Шулмас эмгэнийг хурдан морины сүүлнээс уян тас
татуулжээ.