Page 32 - demo
P. 32

Хоёр ах нь буцаж ирээд хаана байсан, юу  үзсэнээ ярив гэнэ.

               -       Сайхан  төрсөн  сайн  эрчүүд  цугларсан  даа.  Гэхдээ  нэг  онцгой  сайн  эр
               мориороо үсрэн гүнжийг үнсэж чадсан. Хаанаас ирснийг нь цөм харсан, харин
               хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй хоцорлоо гэцгээв.


               -       Тэр чинь би байсан юм биш үү ? гэж Иваныг хэлэхэд хоёр ах нь уурлан,

               -       За тэнэг минь, дуугаа тат. Пийшин дээрээ мөөгөө  идэж суу гэлээ.

               Гүнжийн  бөгжөөрөө    хүрч  тэмдэг  тавьсан  духныхаа  боолтыг  Иван  автал  гэр
               дүүрэн гэрэл туяа цацрав. Хоёр ах нь айн,

               -       Тэнэг минь, чи юу хийж байна? Гэр орон шатаах нь уу! гэж хашгирлаа.

               Маргааш нь хаан өргөн их найр хийх болж дээд түшмэлээс аваад доод ардыг
               хүртэл  баян  ядуу,  хөгшин  залуу  хүн  бүгдийг  урин  залж  гэнэ.  Иваны  хоёр  ах
               найранд явахаар бэлдэхэд Иван,


               -       Би цуг явъя! гэв.

               -       Тэнэг  минь,  олны  инээдэм  болсноос  орон  гэртээ  суугаад  олсон  мөөгөө
               идэж  бай  гээд  хоёр  ах  нь  малгай  юугаа  духдуулаад  магнай  морьдоо  унаад
               яваад  өгч  гэнэ.  Иван  явган  явсаар  хааны  найранд  ирээд  хамгийн  захын
               ширээнд суужээ.

               Хосгүй үзэсгэлэнт гүнж зочин олноо зочлон хүндэтгэж амтат балтай аягыг өргөн
               барьж аль хүний духан дээр тэмдэг байна гэж харна гэнэ.

                Гүнж  бүх  зочиндоо  бал  бариад  Иван  руу  дөхөж  ирэхдээ  зүрх  нь  шимшрэн
               өвдлөө  гэнэ. Тэгээд Иваныг харвал үс гэзэг нь арзайсан үнс тортог болсон хүн
               сууж байна гэнэ. Хосгүй үзэсгэлэнт гүнж,

               -       Хаанах газрын хүн бэ? Хаа хүрч явна вэ? Юуны учир духаа боогоо вэ?
               гэж түүнээс асуухад Иван,


               -       Цохичихсон юмаа гэж өчив.

               Гүнж духных нь боолтыг тайлбаас ордон дүүрэн гэрэл туяа гялбан цацрав гэнэ.

               -       Энэ миний тэмдэг байна! Миний заяаны хань энэ байна! гэж гүнж хэлэв.

               Хаан ойртон ирж,


               -       Юуны  чинь  заяаны  хань!  үнс  тортог  болсон  аймаар  амьтан  байх  чинь
               гэхэд Иван,

               -       Нүүр гараа угаагаад ирэхийг зөвшөөрнө үү  гэв. Хаан зөвшөөрчээ. Иван
               гадаа гараад эцгийнхээ зааснаар,
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37