Page 29 - demo
P. 29

ҮҮЛЭН БОР


               Гурван хүүтэй өвгөн байжээ. Хоёр том хүү нь орон гэрийнхээ ажлыг амжуулдаг
               овсгоотой сэргэлэн гэнэ. Бага хүү Иван нь тэнэг гэнэ. Ойд явж мөөг түүх дуртай,
               гэртээ бол пийшин дээрээ хэвтээд өнждөг гэнэ. Өвгөн нас эцэслэх цаг болоход
               хөвгүүдээ дуудан,

               -       Намайг  үхсэний  дараа  гурван  шөнө  дараалан  булшин  дээр  минь  очиж
               талх  авчирч  өгөөрэй  гэж  захижээ.  Тэгээд  ч  өвгөн  насан  эцэслэж  хөвгүүд  нь
               оршуулжээ. Эхний шөнө болж булш руу  явах том хүүгийн ээлж ирэв. Том хүү
               нэг бол залхуурч, нэг бол айсан уу, ямар ч гэсэн явсангүй, харин Иванд,

               -       Чи  өнөө    шөнө    миний  оронд  эцгийн  булшин  дээр  талх  аваачиж  өгөөд
               ирээч! Би чамд боов авч өгнө  шүү гэв. Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин
               дээр очин хүлээн суув. Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд,

               -       Хэн ирээв? Миний том хүү юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно
               улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу? гэж асууж гэнэ.

               -       Таны хүү  байнаа. Орос нутаг амар тайван байнаа, эцэг минь! гэж Иван
               хариулав.


               Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтэв. Иван замдаа баахан мөөг
               түүгээд гэртээ харив. Том ах нь,

               -       Аав байна уу? гэв.

               -       Байнаа.

                -      Талх идэв үү ?

               -       Идсээн, цадталаа идсэн.


               Хоёр дахь шөнө болов. Дунд хүүгийн явах ээлж болоход тэр залхуурсан ч юм уу,
               айсан ч юм уу, ямар ч гэсэн явсангүй. Харин Иванд,

               -       Чи миний оронд эцэг дээр очоод ирээч! Би чамд шаахай сүлжиж өгнө шүү
               гэв.

               Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очиж хүлээн суув. Шөнө   дунд
               гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд асуув.

               -       Хэн  ирээв?  Миний  дунд  хүү  юу?  Орос  нутгаар  сонин  юу  байна?  Өлөн
               чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу?

               -       Таны хүү  байнаа. Орос нутаг амар тайван байнаа, эцэг минь! гэж Иван
               хариулав.
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34