Page 26 - demo
P. 26
ЭГЧ ДҮҮ ХОЁР
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Тэднийх Алёнушка гэдэг охинтой,
Иванушка гэдэг хүү
Эмгэн өвгөн хоёр нас барж эгч дүү хоёр хоёулхнаа үлджээ. Алёнушка ажил
хийхээр болж дүүгээ аваад явжээ. Тэгээд хоёулаа өргөн талаар алсыг зорин
явж байтал Иванушка ам цангаад байна гэв.
- Худаг хүртэл тэвч дээ, дүү минь гэж эгч нь хэлээд тэр хоёр цааш яваад л
байж, яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх
үү!
- Эгчээ, би энэ үхрийн туурайнд тогтсон уснаас ууя гэж гэнэ.
- Болохгүй, дүү минь болохгүй, тугал болчихно. Дүү нь үгэнд нь орж
цаашаа явжээ. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!
- Эгчээ, би энэ морины туурайнд тогтсон уснаас ууя гэж Иванушка дахиад
л гуйжээ.
- Болохгүй, дүү минь болохгүй, унага болчихно. Тэгээд хоёулаа цаашаа
яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!
- Эгчээ, энэ ямааны туурайнд тогтсон уснаас ууя, ам цангаад үхэх нь гэж
Иванушка дахиад гуйжээ.
- Болохгүй, дүү минь болохгүй, ишиг болчихно. Иванушка эгчийнхээ үгэнд
орсонгүй, ямааны туурайнд тогтсон уснаас уучихжээ. Тэгээд тэр дорхноо ишиг
болоод хувирчихаж...
Алёнушка дүүгээ дуудаад л байж гэтэл дүүгийнх нь оронд нэг цагаан ишиг
гүйгээд иржээ.
Алёнушка нэгэн жижиг бухлын дэргэд суугаад уйлав гэнэ.
Хажууд нь цагаан ишиг тонгочин тоглоно.
Тэр үед дэргэдүүр нь нэг худалдаачин явж байгаад,
- Үзэсгэлэнт охин минь, юундаа уйлаа вэ? гэхэд Алёнушка юу болсноо
цөмийг ярьжээ. Худалдаачин,
- Авааль эхнэр минь болохгүй юу? Алт мөнгөөр гоёно, амь насаа зориулна.
Ишиг ч бидэнтэй үргэлж хамт байг гэжээ. Алёнушка бодож бодож худалдаачны
эхнэр болжээ.
Тэгээд гурвуулаа амар сайхан амьдарч ишиг ч Алёнушкатай нэг аяганаас хоол
унд ууж идэн жаргалтай сууцгаажээ. Нэг удаа худалдаачныг эзгүй байхад
хаанаас ч юм нэг эмгэн хүрч ирээд Алёнушкаг усанд оръё гэж их л эелдэгхэн