Page 30 - demo
P. 30
Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтлээ. Иван замдаа баахан мөөг
түүгээд гэртээ ирэхэд дунд ах нь,
- Эцэг талх идэв үү ? гэв.
- Идсээн, цадталаа идсэн. Гурав дахь шөнө болов. Иван ах нартаа,
- Би хоёр шөнө дараалан явсан. Одоо та хоёр эцгийн булшин дээр оч, би
амармаар байна гэжээ. Хоёр ах нь,
- Иван, чи юу ярина вэ! Чи явж сурсан, чи л явсан дээр! гээд халгаасангүй.
Иван талх аваад явав. Шөнө дунд газар хагаран эцэг нь босож ирээд
- Хэн ирээв? Миний бага хүү Ваня юу? Орос нутгаар сонин юу байна?
Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу? гэж
асуухад Иван,
- Таны хүү Иван энд байнаа. Орос нутаг амар амгалаан, эцэг минь гэв.
Эцэг талхыг цадталаа идээд,
- Миний захиасыг ганцхан чи л биелүүллээ. Гурван шөнө миний булш руу
айлгүй ирлээ. Чи цэлгэр хөндий, цэнхэртэх талд гараад «Илбэт үүлэн бор морь
минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч!» гэж
хашгиран дууд. Сайхан морь чам руу давхиад ирнэ, чи баруун чихээр нь ороод
зүүн чихээр нь гар. Тэгээд чи хүч чадал ихтэй сайн эр болно, сайхан мориндоо
мордож алсыг зорь гэжээ.
Иван хазаарыг аван эцэгтээ талархаад замдаа баахан мөөг түүгээд гэртээ
харив гэнэ. Хоёр ах нь,
- Аав байна уу? гэв.
- Байнаа.
- Талх идэв үү ?
- Идсээн, цадталаа идсэн, дахиж битгий ирээрэй гэсэн.
Энэ үед хаан ард олныхоо дунд зар тараажээ. «Ганц бие, хань бүлгүй сайн
эрчүүд хааны ордны гадаа цуглар. Хааны Хосгүй үзэсгэлэнт охин арван хоёр
баганатай арван хоёр давхар гуалин цагирагтай цамхаг босгохыг зарлигдсан
гэнэ. Тэр цамхгийнхаа хамгийн өндөрт Хосгөй үзэсгэлэнт гүнж суугаад ямар эр
мориныхоо ганц үсрэлтээр уруулд нь хүрч үнсэхийг хүлээнэ гэнэ. Гүнжийн
уруулд хүрч үнссэн хүчит морьтон эрд ямар хүний үр байсан ч хамаагүй, хаан
охиноо эхнэр болгон өгч хаант улсынхаа хагасыг нэмж бэлэглэнэ» гэнээ.
Энэ тухай хоёр ах нь сонсоод хоорондоо «Азаа үзье» гэж ярилцав гэнэ.