Page 27 - demo
P. 27
дуудаж гэнэ. Гэтэл энэ нь Шулмас эмгэн байжээ. Шулмас эмгэн Алёнушкаг гол
дээр авчраад гэнэт дайран барьж хүлээд хүзүүнд нь хүнд чулуу зүүгээд ус руу
түлхчихжээ.
Тэгээд өөрөө Алёнушка болж хувираад хувцас хунарыг нь өмсөөд гэрт нь ирээд
сууж байжээ. Энэ тухай хэн ч мэдсэнгүй, эмгэн Шулмасыг хэн ч таньсангүй, тэр
ч байтугай худалдаачин эргэж ирээд ч таньсангүй. Зөвхөн ишиг л бүгдийг
мэдэж байжээ. Цагаан ишиг толгойгоо унжуулан юм ууж идэх ч үгүй, өглөө
оройдоо голын эргээр гүйн,
- Эгч минь, эгч минь!
Эрэг рүү сэлээд гараад ирээч дээ!.. гэнэ.
Үүнийг нь Шулмас эмгэн мэдчихээд худалдаачнаас энэ ишгийг алаад өгөөч гэж
гуйжээ...
Ишгэнд дасаж хайртай болсон худалдаачин ишгийг алж чадахгүй өрөвдөөд
байжээ. Гэтэл эхнэр нь алаач алаач гэж гуйгаад байх юм гэнэ. Худалдаачны
арга нь барагджээ. Шулмас эмгэн их гал түлж ширмэн тогоо тавиад хурц хутга
ирлэ! гэж тушаав гэнэ.
Ишиг хуурай аав нь болсон худалдаачинд,
- Үхэхийнхээ өмнө гол руу очиж балга ус ууж гэдсээ зайлъя гэж гуйжээ.
Худалдаачин тэг тэг гэжээ. Ишиг ч гол руу гүйн ирж гомдолтой дуугаар,
- Эгч минь, эгч минь! Эрэг рүү сэлээд гараад ирээч! Ширүүн гал асаж
Ширмэн тогоо халж байна.
Болд хутгаа ирлээд
Бор гэдсийг минь хагалах гэж байна!
Алёнушка хариуд нь,
- Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана.
Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс цээжийг дарна! гэж гэнэ.
Шулмас эмгэн ишгийг алуулах гэж эрж эрж нэг зарцаа гол руу явуулжээ.
Зарц гол дээр иртэл ишиг голын эргээр гүйж гомдолтой дуугаар эгчийгээ
дуудаж байна гэнэ.
- Эгч минь, эгч минь! Эрэг рүү сэлээд гараад ирээч! Ширүүн гал асаж
Ширмэн тогоо халж байна.
Болд хутгаа ирлээд