Page 31 - demo
P. 31

Тэгээд  сайн  морьдоо  тэжээж  услаад  өөрсдөө  сайхан  хувцсаа  өмсөөд               үсээ
               самнаж зүсээ янзлав гэнэ. Иван пийшин дээрээ сууж байснаа,

               -      Ах нар минь, намайг аваад яваач. Цуг явж азаа үзье! гэхэд нөгөө  хоёр нь,


               -       Пийшин Иван, чи дуугүй бай!  Олны доог болж явснаас ойд явж мөөг түү
               гэжээ.

               Ингээд  хоёр  ах  нь  малгай  юугаа  духдуулаад  магнай  морио  унаж  уун  гэж
               хавираад  уухайлан  давхижээ,  улаан  тоос  л  ард  нь  үлджээ.  Тэгэхэд  Иван
               хазаараа аван цэлгэр талд гараад эцгийнхээ зааснаар,

               -       Илбэт үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл
               давхиад ирээч! гэж дуудав.

               Гэтэл газар дэлхий чичиргэн нэгэн морь давхин ирсэн нь хамрынх нь нүхнээс
               дөл дүрэлзэн, чихнээс нь утаа олгойдно гэнэ. Морь газар хадагдах мэт зогтусан,

               -       Тушаагтун! гэв.


                Иван  морио  илэн  таалаад  хазаарлан,  баруун  чихээр  нь  орж  зүүн  чихээр  нь
               гарвал  үгээр  хэлшгүй  үзгээр  бичишгүй  сайхан  төрсөн  сайн  эр  боллоо  гэнэ.
               Тэгээд мориндоо мордон хааны ордон руу давхижээ. Үүлэн бор морь нь нисэх
               мэт  давхихад  газар  дэлхий  чичрэн  уул  толгод  урсан  ханарч  ургаа  хад  хэвтээ
               хожуул дүрвэн туурайн хоорондуур жирэлзэн өнгөрнө гэнэ. Иваныгхааны ордны
               гадаа  ирэхэд  үй  олон  хүн  үймэлдэн  цугларсан  байв.  Арван  хоёр  баганатай
               арван  хоёр  давхар  гуалин  цагирагтай  цамхгийнхаа  хамгийн  өндөрт  цонхон
               дээрээ Хосгүй үзэсгэлэнт гүнж сууж байв гэнэ. Хаан үүдэн дээрээ гаран,

               -       За,  эрхэм  сайн  эрчүүдээ!  Та  нарын  хэн  нь  мориныхоо  харайлтаар  тэр
               цонх  хүртэл  үсэрч  охины  минь  уруулыг  үнсэх  вэ?  Тэр  эрд  би  охиноо,  хаант
               улсынхаа хагасыг өгнө  гэв.

               Сайн эрчүүд ээлжлэн давхиж үзлээ. Цамхгийн оройд хүршгүй өндөр аж! Иваны
               хоёр  ах  харайгаад  цамхгийн  дунд  нь  ч  хүрсэнгүй.  Иваны  ээлж  ирлээ.  Иван
               үүлэн  бор  морио  гуядан  уухай  хийн  ухасхийн  үсэрвэл  хоёрхон  цагираг  дутав.
               Дахин  цойлж  ахиад  нэг  үсэрсэн  чинь  ганцхан  цагираг  дутав  гэнэ.  Гурав  дахь
               удаагаа цойлон үүлэн бор морио тасхийтэл гуядан үүлэнд тултал үсэрч өндөр
               цонхонд хүрч Хосгүй үзэсгэлэнт гүнжийн балын амтат уруулыг шүргэн үнсэхэд
               гүнж ч Иваны духан дээр бөгжөөрөө  хүрч тэмдэг тавьж амжив гэнэ. Олон түмэн
               шуугилдан,

               -       Эрэлхэг эрийг бариад ав, бариад ав! гэлээ.

               Гэтэл эрэлхэг эр бараа сураггүй давхин одов. Иван цэлгэр талд давхиж ирээд
               үүлэн борынхоо зүүн чихээр орж баруун чихээр гараад дахин тэнэг Иван болон
               хувирчээ. Тэгээд морио суллан тавиад замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирж
               духаа алчуураар боогоод пийшин дээрээ гарч хэвтжээ.
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36