Page 34 - demo
P. 34

ЖАВАР

               Нэгэн  өвгөн  өөрийн  эхнэргүй  болоод  өөр  эмгэнтэй  суув.  Өвгөн  нэг  охинтой,
               эмгэн нэг охинтой гэнэ. Хойт эхийн гарт амьдарна гэдэг ямар хэцүүг цөм мэднэ,
               тоглон гүйлээ гэж зодуулна, томоотой суулаа гэж балбуулна, илүүдүүллээ гэж
               нудруулна, дутуудууллаа гэж дугтчуулна. Өөрийнхөө охиныг юу ч хийсэн магтан
               ухаантай сайныг нь гайхан уруул цорвойн үнсэж үгийн сайныг хэлнэ, үс толгойг
               нь илнэ.

               Өвгөний охин үүрээр босон үнээгээ саана, ус түлээгээ оруулна, зуух пийшингээ
               галлана, гэр орноо шүүрдэнэ...


               Харин хойт эх хашгиран хараан загнана, юу ч хийсэн муу гэнэ, муухай гэнэ.

               Дэгдсэн  салхи  намддаг  байхад  дэндсэн  эмгэн  харин  улам  давардаг  байлаа.
               Тэгээд бүр хөөрхий охиныг хөөж, энэ хорвоогоос тонилгох гэж шийдээд,

               -       Энэ  охиныг  хоёр  нүдэнд  минь  харагдахгүй  холын  хол  аваачиж  хая!
               Харанхуй  хар  ойд  хага  хөлдөөх  жаварт  аваачиж  хая!  гэж  өвгөндөө    үглэх
               болжээ.

               Өвгөн  гашуудан  гунихран  уйлж  уйлж  арга  чаргаа  баржээ.  Авгайн  үгнээс
               зөрөхийн арга байхгүй байлаа. Тэгээд морио тэргэндээ хөллөн,


               -       Охин минь, чарганд суу гээд авч яваад харанхуй ойд аваачаад хунгар их
               цасан дунд том гачуур модны доор орхичихоод явчихжээ.

                Хөөрхий охин гачуурын доор суун дааран бөндгөнөтөл чичрэн байв. Тэгээд чих
               тавин чагнавал Жавар өвгөн хажууханд нь гачуураас гачууранд үсрэн ороолгож
               чахран  исгэрэх  нь  дуулдав.  Жавар  өвгөн  охины  байгаа  гачуурын  дээр  ирээд
               асуув.

               -       Охин минь, дулаахан байна уу, даараагүй биз дээ?

               -       Даараагүй  ээ,  даараагүй,  Жавар  өвөө    минь!  Жавар  доошлон  тас  няс
               хийтэл үлээн,

               -       Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Дулаахан байна уу? гэж асуухад
               охин бээрч хөшсөн эрүү амаа арай ядан эвлүүлэн,


               -       Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө  минь!

               Жавар бүүр ч доошлон охиныг ороолгон тас няс хийтэл исгэрэн үлээв.

               -       Хөөрхөн  охин  минь,  даараагүй  биз  дээ?  Дулаахан  байгаа  биз  дээ?
               Даараагүй  биз  дээ?  гээд  л  дахин  асуув.  Охины  хамаг  бие  нь  хөшин  хөлдөж
               эхэллээ, тэгсэн ч уруулаа хөдөлгөн,
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39