Page 36 - demo
P. 36

-       Даараагүй биз дээ, охин минь, даараагүй биз дээ? гэлээ.

               -       Хөл  гар  хөлдлөө  хөлдлөө  ,  хүйтэн  Жавар  чи  холд  холд...  гэж  дахиад  л
               орилов.


               Жавар модны ёроол руу буун охиныг тас няс хийтэл үлээн исгэрэн,

               -       Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Даараагүй биз дээ? гэв.

               -       Аах  оох,  хөлдөж  үхлээ!  Хараал  идсэн  хар  Жавар  чи  далд  орооч!  гэж
               эмгэний охин хашгирав.

               Жавар уурлан хилэгнэж улам ширүүнээр шуурахад эмгэний охин хөлдөж үхжээ.

               Гэгээ ормогц эмгэн өвгөнөө  загнан,


               -       Хөгшин толгой, морио хөллө! Алив хурдал, алт мөнгөнд хучигдсан охиныг
               минь аваад ир!.. гэжээ. Өвгөн яваад өгөв. Ширээн доороос нохой,

               -       Хав  хав!  Өвгөний  охиныг  эр  нөхөр  авна,  эмгэний  охины  ясыг  шуудайд
               хийгээд авчирна даа гэв.

                Эмгэн нохойд боов шидэж өгөөд,

               -       Худлаа хуцаад байх юм! «Эмгэний охин алт мөнгөнд хучигдан ирж явна»
               гэж хуцаач! гэхэд нохой нөгөө  л хэлдгээ хэлээд хуцаад байв гэнэ.

               -       Хав хав! Эмгэний охины ясыг шуудайд хийгээд авчирч явна...


               Гадаа  чимээ  гарахад  эмгэн  охиноо  угтахаар  гүйн  гараад  хаалга  үүдээ  нээвэл
               хөлдөж үхсэн охин нь чарган дээр хэвтэж байлаа.

               Эмгэн халаглан уйлав, гээд өнгөрсөн хойно яах ч билээ!
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41