Page 40 - demo
P. 40
Хааны зөвлөх ноорхой эрд талархаад ордон руу гүйн очив.
- За хаан минь, харваачаас хагацах нэг арга байна гээд хааш нь юунд
явуулах аргаа зааж өгөв гэнэ. Хаан баярлан Андрей харваачийг дуудуулав.
- За Андрей минь, ан авын ажлыг үнэнчээр чи гүйцэлдүүлдэг, одоо нэг
алба биелүүл! Чи диваажинд очоод хаан эцэг минь ямаршуухан амьдарч буйг
мэдээд ир. Мэдэж ирэхгүй юм бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс... гэв.
Андрей гэртээ буцаж ирээд вандан дээрээ толгой гудайлган суухад Марья гүнж,
- Юундаа гуниглаа вэ? Гай зовлон тохиолдов уу? гэхэд Андрей хаан эзэн
ямар алба оноосныг ярив. Марья гүнж,
- Үүнд юунд нь шаналах вэ! Энэ ч бага алба, жинхэнэ хэцүү алба цаашид
тохиолдоно. Одоо чи унт, оройноос өглөө сэргэлэн гэдэг гэж гэнэ.
Андрейг өглөө эрт сэрэхэд Марья гүнж хүүдий дүүрэн хатсан талх, нэг алтан
бөгж өгөөд,
- Одоо хаанд очин зөвлөхөө та надтай хамт явуулаач, ганцаар явбал тэр
газар очоод ирснийг хэн ч итгэхгүй гэж хэл. Тэгээд замд гармагцаа бөгжөө
өмнөө шид, очих газрыг чинь заагаад өгнө гэлээ.
Андрей хүүдий талх, алтан бөгжийг аваад эхнэртэйгээ салах ёс хийгээд хааны
ордон руу явжээ. Хаан зөвлөхөө Андрейтэй цуг диваажинд очоод ир гэж
зарлигдахаас өөр аргагүй болов.
За тэгээд хоёул замд гарчээ. Андрей бөгжөө өмнөө шидэхэд бөгж нь
бөмбөрөн өнхөрнө. Андрей бөгжөө даган өргөн тал, өвст нуга, ус голыг гатлан
туулан явахад араас нь хааны зөвлөх дагана.
Ядарч цуцахаараа талхнаасаа идчихээд л цааш явна. Ийнхүү явсаар явсаар
өтгөн шигүү ойд орж гүнзгий жалганы ёроолд бууж иртэл гэнэт бөгж нь
зогсчихжээ. Андрей, хааны зөвлөх хоёул суугаад талхаа идэж байсан чинь хоёр
чөтгөр нэг хөгшин хааныг баахан мод овоолж ачсан тэргэнд хөллөчихсөн хоёр
талаас нь бороохойдон хөөж яваа үзэгдэв гэнэ.
- Энэ чинь манай хааны эцэг биш байгаа? гэж Андрейг хэлэхэд,
- Чиний зөв, энэ танай хааны эцэг түлээ зөөж явна гэв.
Андрей чөтгөрүүдэд,
- Эй, эрхэм чөтгөрүүд ээ! Хааны эцгийг хэдэн хором чөлөөлөөдхөөч, би
ганц хоёр юм асууя гэж хэлэхэд чөтгөрүүд,
- Хүлээх зав алга! Энэ тэргэнд чинь өөрсдөө оролтой биш дээ! гэв.
Тэгэхэд нь Андрей,