Page 42 - demo
P. 42

-       За Андрей, ахиад нэг албанд үнэнчээр зүтгэх  хэрэгтэй байна даа. Зуун
               уулын  цаанатаа  зургаан  улсын  тэртээ  байгаа  нойрсуулагч  муурыг  авчир.
               Хэрвээ авчрахгүй бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс гэж мэдээрэй...
               гэв.

               Андрей  шаналж  зовсоор  гэртээ  ирээд  хааны  алба  хатуу  ялын  тухай  эхнэртээ
               нэгд нэггүй ярьжээ. Марья гүнж нөхрийнхөө  яриаг сонсоод,


               -       үүнд  юунд  нь  шаналах  вэ!  үүнээс  хэцүү    алба  ирнэ.  Оройноос  өглөө
               сэргэлэн  гэдэг  дээ,  одоо  унт  гэлээ.  Ингээд  Андрейг  унтахаар  хэвтмэгц  Марья
               гүнж  төмрийн  дарханд  очиж  гурван  төмөр  малгай,  төмөр  бахь,  төмөр,  зэс,
               тугалган саваа гурвыг хийлгэжээ.


               Маргааш өглөө  нь Марья гүнж Андрейг эрт сэрээж төмөр бахь, гурван малгай,
               гурван саваагаа өгөөд алсын замд үдэхдээ,

               -       Гурван мод хэртэй газраас л нойрсуулагч муур чиний нойрыг хүргэх байх.
               Чи унтаж болохгүй шүү. Гараа хая, хөлөө  хөдөлгө, аргаа барлаа гэхэд өнхрөөд
               ч болсон урагшил. Унтах л юм бол нойрсуулагч муур чамайг ална гээд Марья
               гүнж Андрейд тохиолдох бэрхшээлийг тоочин хэлж тэр бүгдийг яаж давж туулах
               арга замыг зааж өглөө гэнэ.

               Ингээд Андрей намхан газрыг нарлан өндөр газрыг өвөрлөсөөр явж зуун уулын
               цаанатаах  зургаан  улсын  тэртээх  харийн  газрын  барааг  харж  гэнэ.  Ингээд
               гуравхан мод газар үлдээд байтал Андрейн нойр хүрээд болдоггүй гэнэ. Андрей
               гурван төмөр малгайгаа өмсөөд ямар ч байсан унтахгүй юмсан гээд гараа дааж
               ядан хаясаар хөлөө зөөж ядан гишгэлсээр өнхрөх газар нь   өнхөрсөөр урагшаа
               яваад  л  байж.  Ингэсээр  өндөр  баганын  дэргэд  тулж  иржээ.  Баганын  сфойд
               шогнойн  сууж  байсан  нойрсуулагч  муур  Андрейг  хараад  шүд  амаа  ярзайн
               архирч байснаа гэнэт үсрэн толгойд нь наалдан нэг малгайг нь хагалав, хоёр
               дахь  малгайг  нь  хагалав,  тэгээд  гурав  дахь  малгайг  нь  хагалахаар  завдахад
               Андрей  төмөр  бахиараа  хавчин  авч  газар  савж  унагаад  төмөр  саваагаараа
               балбаж гэнэ. Тэгсэн төмөр саваа нь хугарч гэнэ. Зэс савааныхаа амтыг үзүүлж,
               зэс саваа нь бас хугарч гэнэ. Тэгэхээр нь тугалган саваагаа гаргаад нүдэж гэнэ.

               Тугалган  саваа  тахилзан  нахилзахаас  тасран  хугарсангүй.  Андрей  балбаад
               байсан  чинь  нойрсуулагч  муур  лам  хувраг,  чөтгөр  шулам,  охид  хүүхнүүдийн
               тухай  янз  бүрийн  сонин  хачин  үлгэр  ярьж  эхлэв  гэнэ.  Андрей  үлгэрийг  нь
               сонсолгүй балбаад л байж. Нойрсуулагч муур эцэст нь ярьж чадахаа байгаад
               харваачаас өршөөл гуйжээ.

               -       Сайн  санаат  хүн  минь,  намайг  жанчиж  балбахаа  болиоч!  Юу  хүссэнийг
               чинь хийж өгнө.

               -       Надтай цуг явах уу?


               -       Хаашаа л гэнэ, тийшээ явна.
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47