Page 47 - demo
P. 47

Удалгүй ойгоор их чимээ гаран тохойн чинээ сахалтай хумсын чинээ биетэй эр
               орж ирээд тэнгэрт хадам чангаар,

               -       Хүүе Наум, хоол аваад ир! гэлээ.


                Тэр эрийг ингэж хашгирмагц л торхтой пиво, бухын бүтэн жигнэсэн гулууз, хурц
               хутга тавьсан ширээ хаанаас ч юм бэ гараад ирэв. Тохойн чинээ сахалт хумсын
               чинээ  биет  жигнэсэн  бухын  гулуузнаас  хурц  хутгаар  огтлон  амтат  сармисанд
               дүрэн  амтархан  идэж  сайшаан  магтав  гэнэ.  Ингээд  гулууз  махаа  идчихээд
               торхтой пиво уучихаад,


               -       Хүүе Наум, хог үлдэгдэл цэвэрлэ! гэж хашгирлаа. Гэнэт яс ч үгүй, торх ч
               үгүй болж ширээ алга болов. Андрей тохойн чинээ сахалт хумын чинээ биетийн
               явахыг  хүлээж  байгаад  явмагц  нь  пийшингийн  цаанаас  гарч  ирээд  зоригоо
               чангалж байгаад,

               -       Хүүе  Наум, хоол аваад ир! гэлээ.

               Тэгтэл хаанаас ч юм бэ, бүү мэд амттан шимтэн арз дарс дүүрэн өрөөтэй ширээ
               бий болов гэнэ. Андрей ширээний ард сууж,

               -       Наум, надтай сууж хоол ид гэвэл үл үзэгдэх нэгэн дуу гарч,


               -       Сайн санаат хүн минь, танд гялайлаа! Хэчнээн олон жил би энд зүтгэж
               байна, талхны түлэнхий зах ч амсаж үзээгүй билээ. Харин чи намайг ширээнээ
               урилаа гэж хэлэх юм гэнэ.

               Харагдах  бие  байхгүй  мөртлөө    уух  идэх  юм  ширээнээс  шүүрдэгдэх  мэт  алга
               болж  арз  дарс  аяндаа  л  аягалагдан  хундагалагдан  байхад  Андрей  гайхаж
               барахгүй суув.

               -       Хүүе Наум, чи гараад ирээч! гэж Андрейг гуйхад,

               -       Намайг хэн ч харж чадахгүй ээ, би хэн, юу гэдгээ өөрөө  ч үл мэдэх билээ
               гэж хариулав гэнэ.

               -       Хүүе Наум, чи надад ач тус болооч!


                -      Бололгүй яах вэ! Чи сайн санаат хүн байна. За ингээд тэр хоёр хооллож
               ундалж дуусжээ.

               -       За юмаа хураа, надтай цуг явна шүү  гэж Андрей хэлээд байшингаас гарч
               яваад эргэж харан,

               -       Хүүе Наум, чи явж байна уу? гэв.

               -       Явж  байнаа,  бүү    ай,  би  хоцрохгүй.  Тэгээд  Андрей  гал  голын  дэргэд
               очвол мэлхий эмгэн хүлээж байв.

               -       За сайн эр минь, үл мэдэх юмыг олов уу?
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52