Page 44 - demo
P. 44

-       Ойн  эзэн  амьтад  минь,  огторгуйг  хөлөглөгч  жигүүртнүүд  минь,  энд
               тэндгүй  хэрэн  сүлжиж  элэн  халин  нисдэг  та  нар  минь,  эс  мэдэх  зүгт  яаж
               зорчоод үл мэдэх юмыг яаж авчрах вэ? Мэдсэн сонссон юм байна уу, мэргэн
               сургаалаа хэлж туслаач! гэхэд амьтан шувууд,

               -       Огт мэдэхгүй, сонсоогүй юм байна гэлээ. Марья гүнж алчуураа дахин нэг
               даллахад хуран цугларсан амьтад, жигүүртэн шувууд хоромхоноо алга болов.
               Марья гүнж дахин алчуураа даллахад хорвоод ховорхон хоёр аварга хүдэр эр
               өмнө нь ирж зогсоод,

               -       Танд юу хэрэгтэй болов? хэмээн асуулаа.


               -       Үнэнч зарц нар минь, намайг тэнгис далайн тэг дунд аваачиж өгөч гэхэд
               хоёр аварга гүнжийг алган дээрээ өргөн тэнгис далайн дунд аваачиж өөрсдөө
               багана мэт зогсов гэнэ.

               Марья гүнж алчуураа нэг даллахад далайн бүх амьтад хөвөн сэлэн ирэв гэнэ.

               -       Энд  тэндгүй  хөвөн  сэлэгч  эрэлчин  суралчин  та  нар  эс  мэдэх  зүгт  яаж
               зорчоод үл мэдэх юмыг яаж авчирдаг тухай дуулж сонсоогүй биз? гэлээ.

                -      Бид огт сонсоогүй, мэдэхгүй юм байна! гэж хөвөн сэлэгч амьтад хэлэв.


               Марья  гүнж  цөхрөнгөө    бараад  аварга  эрчүүдэд  өөрийгөө    гэртээ  аваачиж
               өгөхийг тушаав. Аварга хоёр эр Марья гүнжийг сэв хийтэл өргөн довжоон дээр
               нь тов хийтэл тавив

               Марья  гүнж  өглөө  эртээ  гэгч  Андрейг  сэрээн  нэг  бөөрөнхий  утас,  хээ  угалз
               хатгаж оёсон алчуур хоёр өгөөд,

               -       Утас хаашаа бөмбөрнө, чи тийшээ дагаад яваарай. Хаана хэнийд ч очсон
               нүүр  гараа  угаагаад  миний  л  алчуураар  арчаарай.  Хүний  алчуур  бүү  аваарай
               гэж  гэнэ.  Тэгээд  Андрей  Марья  гүнжтэйгээ  салах  ёс  гүйцэтгээд  дөрвөн  зүгт
               наманчлаад алсын замдаа гарчээ. Бөөрөнхий утас урд нь бөмбөрсөөр Андрей
               араас нь дагаж алхсаар явав.

               Ингээд явсаар явсаар, хөвсөн утас нь жижгэрсээр явсан зам нь уртассаар, нэг
               мэдэхнээ  утас  нь  нүдэнд  харагдахгүй  шүдэнд  хазагдахгүй  жижигхэн  болсон
               байна  гэнэ.  Тэгтэл  гүн  шигүү  ойд  тулж  иржээ,  ойн  дунд  тахиан  хөлт  байшин
               байна гэнэ.

               -       Байшинхан  байшинхан,  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа  над  руу
               харуулаач! гэв.


               Байшинхан  ангайх  хаалгаа  Андрей  руу  харуулахад  Андрей  дотор  нь  ороод
               харвал вандан дээр буурал эмгэн суугаад утас ээрч байв.
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49