Page 48 - demo
P. 48

-       Оллоо, оллоо.

               -       За над дээр морд.


               Андрей  дээр  нь  мордоход  мэлхий  эмгэн  хийлэн  хөөсөөр  том  болоод  гал  гол
               дээгүүр  ганц  үсрээд  гарав  гэнэ.  Андрей  мэлхий  эмгэнд  талархаад  улс  орноо
               зорин цааш явав. Явж явж байгаад эргэж харан,

               -       Хүүе Наум, чи явж байна уу? гэхэд хариуд нь,

               -       Явж  байнаа.  Бүү  ай,  би  хоцрохгүй  гэх  дуу  гарав.  Андрей  явж  явж  алс
               холын замд ядран цуцаж гар нь унжиж хүл нь солбиж гэнэ.

               -       Ээх, би ямар их ядрав аа! гэвэл Наумын дуу гаран,

               -       Аль  түрүүн  надад  хэлэхгүй  яасан  юм  бэ?  Би  чамайг  дор  нь  хүргээд
               өгөхгүй юу! гэж гэнэ.


               Тэгтэл эрч хүчит салхи эргэлдэн хуйлран Андрейг ороон авч нисэн хурдлахад
               доогуур  нь  уул  толгод,  ой  мод,  хот  тосгон    жижигрэн  жирэлзэн  өнгөрнө  гэнэ.
               Хөлгүй их тэнгисийн дээгүүр нисэж явахдаа Андрей айн цочирдож,

               -       Хүүе Наум, амрах юмсан! гэв.

               Салхи  намдан  Андрей  тэнгис  дээр  буухаар  доошилж  байв.  Гэнэт  харвал  их
               долгион  шуугин  байсан  тэр  газар  жижигхэн  арал  бий  болж,  арал  дээр  алтан
               дээвэртэй  ордон,  ордны  эргэн  тойронд  сайхан  цэцэрлэг  бий  болов.  Наум
               Андрейд,

               -       Ундалж хооллоод сайн амар, харин тэнгис рүү  хараарай. Хажуугаар чинь
               худалдаачны гурван хөлөг онгоц хөвөн өнгөрнө. Чи хөлгийн эзэн худалдаачдыг
               дуудаж  дайлж  зочил.  Тэдэнд  гурван  сонин  гайхамшиг  бий.  Чи  намайг  тэр
               гурваас айлгүй солиорой, бүү  ай, би чамд эргээд ирнэ гэлээ.

               Удсан  ч  үгүй  өрнө  зүгээс  гурван  хөлөг  онгоц  хөвөн  гарч  ирлээ.  Хөлөг
               онгоцныхон  тэнгисийн  дундах  арал,  түүний  дээрх  алтан  дээвэртэй  ордон,
               ордныг тойрсон гайхамшигт цэцэрлэгийг хараад,


               -       Энэ чинь юун гайхамшиг вэ? Бид хэчнээн удаа үүгээр хөвлөө, хөх уснаас
               өөр юм үзээгүйсэн. Алив очиж үзэцгээе! гэлцэв.

               Гурван хөлөг зангуугаа хаян зогсоход гурван худалдаачин хөнгөн завинд суун
               арлын зүг сэлэн ирэв гэнэ. Андрей харваач тэднийг угтан,

               -       Эрхэм зочид минь, тавтай морилогтун! гэж урилаа. Гурван худалдаачин
               нүд  алдан  гайхан  харна.  Ордны  дээвэр  нь  алтан  нар  шиг  гялалзана,  олон
               өнгийн шувуу цэцэрлэгийн дотор дуулалдана, онцгой сонин хачин амьтад зам
               жимээр гүйлдэнэ гэнэ.
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53