Page 53 - demo
P. 53
ХУНГАЛУУ
Эхнэр нөхөр хоёр нэг охинтой бас нэг жижигхээн хүүтэй юмсанжээ.
- Охин минь, дүүгээ харж бай. Ээж аав хоёр нь ажилдаа явлаа, эргэж
ирэхдээ чамд алчуур авчирч өгнө. Харин чи хашаанаасаа битгий гараарай,
дүүтэйгээ тоглоорой гэж ээж нь хэлэв.
Ингээд аав ээж хоёр нь ажилдаа явчихаж, охин ээжийнхээ хэлснийг мартчихаад
дүүгээ цонхныхоо доор өвсөн дээр суулгаж орхиод өөрөө гадаа гудамжинд
гаран тоглож эрхэлсээр өнжжээ.
Энэ үед олон хунгалуу нисэн ирж дүүгий нь шүүрч аваад далавчин дээрээ
суулган нисэн одов. Охин эргээд ирсэн чинь дүү нь алга байв. Айж сандран,
ийш тийш харайн эрсэн чинь хаана ч байдаггүй гэнэ! Охин дүүгээ дуудан, аав
ээжий хоёр загнана гэж айлгасан ч, асгартал уйлан эрсэн ч дүү нь байдаггүй
гэнээ. Охин цэлгзр талд гарч харвал алсад хар ойн цаагуур хунгалуу шувуудын
далавч гялалзаад л алга болж гэнэ. Хайртай дүүгий нь хунгалуу аваад явсныг
охин таамаглав. Хунгалуу жаахан хүүхэд хулгайлдаг гэсэн муу яриа аль эртнээс
дуулдсан билээ.
Охин араас нь хөөн гүйв. Гүйж явтал нэг пийшин дайралджээ.
- Пийшин минь, хунгалуу шувууд хаашаа ниссэнийг хараагүй биз? Пийшин,
- Хар гурилан боовноос минь идвэл хэлж өгнө гэв.
- Хар гурилан боов би идэхгүй ээ! Гэртээ би цагаан гурилаар хийснийг ч
иддэггүй юм...
Пийшин юу ч хэлсэнгүй. Охин цаашаа гүйж явсан чинь алимын мод дайралдав
гэнэ.
- Алимын мод минь, хунгалуу хаашаа нисээд явчихав? гэж асуув.
- Ойн алимнаас минь амсаач, тэгвэл хэлж өгнө.
- Гэртээ би усалж тордсон цэцэрлэгийн улаан алим тоодоггүй...
Алимын мод юу ч хэлсэнгүй. Охин цааш г?үйж явсан чинь жимсэн эрэгтэй сүүн
гол урсаж байна гэнэ.
- Жимсэн эрэг сүүн гол минь, хунгалуу хаашаа нисээд явчихав?
- Сүүнээс минь уу, жимснээс минь ид, тэгвэл хэлж өгнө.
- Гэртээ би амттай цөцгий ч уудаггүй...