Page 54 - demo
P. 54
Ингээд охин өргөн аглагийн дээгүүр өтгөн ойн дундуур их л удаан гүйжээ. Нар
жаргах гэж байдаг, одоо яах вэ, ганцаараа яаж буцах вэ! Гэтэл өмнөхөн нь сох
ганц цонхтой тахиан хөлт байшин эргэлдэн эргэлдэн байх нь харагдав гэнэ.
Байшинд Шулмас эмгэн утас ээрэн, хөөрхөн дүү нь вандан дээр суугаад мөнгөн
алимаар тоглож байв. Охин байшинд орлоо.
- Сайн байна уу?
- Сайн байна уу, охин минь! Зориглон ирсний учир юу вэ?
- Хөвд хаг дундуур хөвөлзөх намаг дээгүүр гүйсээр хамаг хувцсаа
норгочихлоо, хатааж сэрвээхээр ирлээ.
- Аа тэгвэл май, хувцсаа хаттал утас ээрч бай. Ингэж хэлээд Шулмас эмгэн
ээрүүлээ өгчихөөд гараад явчихав. Охин утас ээрч байтал гэнэт пийшин
доороос нэг хулгана гарч ирээд,
- Охин минь, чанасан будаа надад өгөөч, чамд хэрэгтэй ?үгийг хэлж өгнө
шүү гэж гэнэ.
Охин хулганад будаа өгөхөд хулгана хэлэв.
- Шулмас эмгэн халуун усныхаа байшинг галлахаар явсан. Чамайг угааж
цэвэрлээд улаан галд шарж идчихээд чиний ясан дээр гулгаж тоглоно.
Охин ухаан гартлаа айж уйлан гашуудахад хулгана дахин,
- Дүү гээ аваад одоохон зугт, би чиний оронд утас ээрч байя гэж гэнэ.
Охин дүүгээ аваад зугтан гүйв. Шулмас эмгэн цонхныхоо гадаа ирээд л,
- Охион, чи ээрч байна уу? гэж асуухад,
- Ээрч байнаа, ээрч байна гэж хулгана хариулаад байжээ.
Шулмас эмгэн усаа халаачихаад охиныг авахаар орж ирвэл гэрт нь хэн ч алга
байв. Шулмас эмгэн хашгирав.
- Хунгалууд аа, хурдлан хөөгөөрэй! Эгч нь дүүгээ аваад явчихлаа!..
Эгч дүү хоёр сүүн гол дээр гүйж иртэл араас нь хунгалуу шувууд хуйлран нисэн
хөөж яваа харагдав.
- Гол эх минь, бид хоёрыг нуугдуулаад өгөөч!
- Энгийн жимснээс минь идэж үз!
Охин жимснээс нь идээд жигтэй их баярлалаа гэж хэллээ. Гол жимст эргийнхээ
доор эгч дүү хоёрыг нуув. Хунгалуу шувууд харсангүй хажуугаар нь нисээд
нисээд өнгөрчихлөө.