Page 56 - demo
P. 56
ШИДЭТ МӨНГӨН ТАВАГ ШИМТ УЛААН АЛИМ
Эмгэн өвгөн хоёр гурван охинтой юмсанжээ. Хоёр том охин нь эрх танхи, гоёж
гоодох дуртай гэнэ, харин бага охин Маша даруу төлөв зантай гэнэ. Хоёр том
охин өнгийн бошинз өмсдөг, өндөр өсгий гишгэдэг, шармал сондор зүүдэг,
сайхан бүхнийг нэхдэг гэнэ. Харин Машагийн өмссөн бошинз даруухан ч өглөөн
нар шиг нүдтэй гэнэ, өдрийн гэгээ шиг жавхаатай гэнэ, газар хүрсэн гэзэгтэй
гэнэ, ганхах цэцэгсэд шүргэдэг гэнэ. Хоёр эгч хойрго залхуу, хоосон цагаан
гартай гэнэ. Бага жаахан Маша үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гэрт
гадаах бүхий л ажлаа амжуулж, төмсөө усалж, тахиа нугасаа тэжээж, үнээ
малаа сааж өдрийн турш ажилладаг гэнэ. Ээж аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг
гэнэ, сөрсөн өг хэлдэггүй гэнэ. Хоёр эгч нь Машагаар хамаг ажлаа хийлгэж,
хавчин шахан гадуурхдаг гэнэ. Маша дув дуугүй л байдаг аж. Нэг удаа эцэг нь
зээлийн газар явах болж, охидоосоо «Та нарт ямар бэлэг авчрах вэ?» гэж
асуужээ. Том охин нь,
- Бошинз хийх торго авчраарай гэхэд хоёр дахь охин нь, улаан хамба
хилэн захив гэнэ.
Маша дуугүй зогсож байтал эцэг нь өрөвдөн,
- Машенька, чамд юу авчрах вэ? гэв.
- Хүндэт эцэг минь, надад шимт улаан алим шидэт мөнгөн таваг авчирч
өгөөрэй гэлээ.
Хоёр эгч нь хөхрөн шоолж,
- Ээх Маша Маша, ийм тэнэг амьтан даа! Гадаа хаяанд алим ургаж байна.
Хэдийг л бол хэдийг ав, бас тавгаар яах нь вэ! Нугас тэжээх гээ юу? гэцгээхэд
Маша,
- Үгүй ээ, эгч нар минь! Алимаа би тавган дээгүүрээ өнхрүүлэн ариун
нандин хүслээ шивгэнэн хэлнэ. Нэг эмгэн надад зааж өгсөн юм. Би тэр эмгэнд
талархан бөөрөнхий талх бэлэглэсэн.
- За за, та нар дүүгээ шоолохоо тат! Хүн бүхэнд хүссэн бэлгийг нь авчирч
өгнөө гээд эцэг нь явж зах зээлийн газар очоод өвсөө заран бэлэг авчээ. Нэг
охиндоо цэнхэр торго, нөгөө охиндоо улаан хамба хилэн, Машад шидэт мөнгөн
таваг шимт улаан алим авчирлаа гэнэ. Хоёр эгч баярлан бошинз хувцас оёно,
басхүү Машаг шоолон хөхөрнө.
Маша нэгэн буланд суугаад шидэт мөнгөн таваг дээгүүрээ шимт улаан алимаа
өнхрүүлэн,
- Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр. Төрөлх
Орос нутгийг минь уул тал, хот тосгон, тэнгис далай, тэнгэр газартай нь
үзүүлээч! гэж