Page 57 - demo
P. 57

хэлэв.

               Гэнэт  мөнгөн  таваг  хангинах  чимээ  гарснаа  өрөө  дүүрэн  гэрэлтэй  болж  шимт
               улаан алим  ч таваг дээгүүр  өнхрөн эргэлдэж  таваг  дээр  хот  тосгон,  уул  нуга,
               хөндий  тал,  тэнгис  далай,  тэнгэр  газрын  үзэсгэлэн  гоо  харагдаж  гэрэлт  нар
               гэгээн  сарны  араас  бөмбөрөн,  од  мичид  тойрон  бүжигтээ  бэлдэн,  хун  шувуу
               нуур усандаа дуулан чуулах нь үзэгдэв гэнэ.


               Хоёр  эгч  нүд  салгалгүй  ширтэн  хор  шар  нь  хөдлөн  Машад  атаархана.  Тэгээд
               Машагаас мөнгөн таваг улаан алимыг нь яаж  авах вэ? гэж бодож сэтгэх болов.
               Маша  юугаар  ч  солихгүй,  юунаас  ч  өгөхгүй,  харин  орой  болгон  тавгаа  үзэж
               цэнгэнэ гэнэ.


               Тэгэхэд хоёр эгч Машаг ой руу явъя гэжээ.

               -       Хонгорхон  дүү    минь,  жимсэнд  явъя,  аав  ээж  хоёртоо  амттай
               шүүстэйхнээс түүж ирье.

               Тэгээд гурвуулаа ойд явсан чинь ямар ч жимс гүзээлзгэнэ олдсонгүй.

               Маша тавгаа гарган алимаа дээгүүр нь өнхрүүлэн,


               -       Шимт  улаан  алим  минь,  шидэт  мөнгөн  таваг  дээгүүр  өнхөр  өнхөр,
               номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ хаана байгааг үзүүлээч гэлээ.

               Гэнэт  мөнгөн  таваг  хангинан  шимт  улаан  алим  шидэт  мөнгөн  таваг  дээгүүр
               өнхрөн  өнхрөн,  таваг  дээр  ойг  бүхэлд  нь  үзүүлэв.  Номинхон  навч,  ногоохон
               гүзээлзгэнэ, нуугдсан мөөг, нуугисан булаг, нуур ус хун шувууг харуулав. Үүнийг
               үзсэн хоёр эгчийнх нь атаа хорсол арвалзан буцалж хуурай гишүү шүүрэн авч
               буурай  даруухан  Машаг  цохиж  алаад  хус  модны  ёроолд  булж  орхиод  алим
               таваг  хоёрыг  нь  авчээ.  Тэгээд  гэртээ  орой  болсон  хойно  сагс  дүүрэн  мөөгтэй
               эргэж ирээд,

               -       Машенька  бид  хоёроос  салаад  зугтаагаад  гүйсэн.  Бид  хоёр  ой  модоор
               эрж эрж олсонгүй ирлээ. Чононд бариулчихсан юм болов уу! гэж хэлжээ.

               Эх нь уйлан гашуудаж, эцэг нь,

               -       Улаан  алимыг  мөнгөн  таваг  дээгүүр  өнхрүүл,  Машенька  хаана  байгааг
               үзүүлээд өгч магадгүй гэв. Хоёр эгч ухаанаа гартал айв, гэхдээ эцгийнхээ үгнээс
               зөрчиж чадсангүй. Тэгээд улаан алимыг мөнгөн таваг дээгүүр өнхрүүлэх гэтэл
               шидэт  мөнгөн  таваг  хангинан  дуугарсангүй,  шимт  улаан  алим  ч  бөмбөрөн
               өнхөрсөнгүй, ой мод, уул нуруу, тэнгис далай, тэнгэр газрыг үзүүлсэнгүй гэнэ.


               Тэр үед нэг малчин хонио эрж яваад цав цагаан хус модны ёроолд жижигхэн
               овгор,  овгорыг  тойроод  номин  ногоон  цэцэг  дэлгэрэн  ургаж  байхыг  үзжээ.
               Цэцэгсийн дунд зэгс ургаж байв. Малчин зэгснээс огтолж аваад бишгүүр хийн
               үлээх гээд ам руугаа дөнгөж ойртуултал бишгүүр өөрөө  дуугаран тоглож,
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62