Page 60 - demo
P. 60

ИЛБЭТ ЦУРХАЙН ТУШААЛААР

               Эмгэн өвгөн гурван хүүтэй юмсанжээ. Хоёр том нь ухаантай, бага хүү Емеля нь
               тэнэг  гэнэ.  Хоёр  ах  нь  гар  хумхихгүй  ажилладаг  байхад  Емеля  өдөржингөө
               пийшин дээр хэвтэж юу ч хийдэггүй, юу ч сонирхдоггүй ажээ. Нэг удаа ах нар нь
               зах явжээ. Бэр эгч нар нь Емеляг дуудан,


               -       Усанд яваад ирээч гэж гуйв.

               -       Залхуу хүрээд байна аа... гэж Емеля пийшин дээрээсээ хариуллаа.

               -       Емеля, ус аваад ир л дээ, ах нар чинь чамд бэлэг авчрахгүй шүү.

               -       За за явахаас.

               Тэгээд Емеля пийшин дээрээсээ буугаад хувцсаа өмсөн хувин, сүхээ аван гол
               руу  явжээ.  Мөс  цавчин  харз  гаргаад  хувингаараа  ус  утгаж  авчихсан  мөртлөө
               харз  руугаа  хараад  зогсоод  байв.  Юу  гэвэл,  харзанд  цурхай  загас  байжээ.
               Емеля ухасхийн гараа дүрэн цурхай загасыг бариад авав.


               -       Сайхан шөл болно доо!

               Тэгсэн чинь цурхай загас гэнэт хүний хэлээр,

               -       Емеля, намайг тавиач, би чамд тус болно гэв. Емеля инээн,

               -       Чи  надад  яаж  тус  болох  юм  бэ?..  Үгүй  дээ,  би  чамайгтэртээ  аваачна,
               бэргэн эгч нар сайхан шөл чанана даа.

                Цурхай загас дахин гуйсан нь,


               -       Емеля,  Емеля,  намайг  тавиач  дээ.  Юу  хүссэнийг  чинь  би  цөмийг
               биелүүлнэ гэлээ.

               -       За за. Харин чи эхлээд худлаа хэлээгүй гэдгээ Үзүүлээдэх, тэгвэл тавина.

               Цурхай загас,

               -       Емеля, Емеля, одоо чи юу хүсэж байна? гэж асуув.


               -       Хувинтай ус минь цалгилгүйгээр хурдан явж хариг гэж хүсэж байна...

               -       Тэгвэл  чи  тогтоож  ав.  Ямар  нэг  юм  хүсэхээрээ  «Емеля  миний  хүслээр,
               илбэт цурхайн тушаалаар» гээд хүссэн юмаа хэлж бай гэж цурхай загас зааж
               өглөө.

               -       Емеля  миний  хүслээр  Илбэт  цурхайн  тушаалаар  Хувинтай  ус  минь,
               өөрөө  хурдан явж харигтун!

               гэж  Емеляг  дөнгөж  хэлмэгц  хувингууд  нь  өөрсдөө    гэрийнхээ  зүг  явав.  Емеля
               цурхай загасыг харзанд буцааж тавиад хувингуудынхаа араас явлаа. Хувингууд
   55   56   57   58   59   60   61   62   63   64   65