Page 65 - demo
P. 65
Хаан ирлээ. Емеля угтан авч ордондоо оруулан ширээнээ суулгав. Тэгээд
дайлж зочлоход хаан амттаныг идэж ууж суухдаа гайхан,
- Сайхан төрсөн сайн эр минь, чи хаанахын хэн бэ? гэж асуулаа.
- Пийшин дээрээ суугаад таны ордонд очсон тэнэг Емеляг санаж байна уу?
Та охинтойгоо цуг торхонд хийгээд тэнгист шидсэн шүү дээ. Би Емеля байна.
Хэрвээ
би хүсвэл хаант улсыг чинь хар үнс болгож чадна гэхэд хаан ихэд айн өршөөл
уучлал гуйн,
- Охинтой минь суу! Орон улсыг минь авч захир, гагцхүү амь насыг минь
хэлтрүүл! гэлээ.
Тэгээд хотлыг донсолгосон их найр хийж, Емеля Марья гүнжтэй гэрлэн, улс
орноо удирдан залах болжээ. Ингээд сонин үлгэр төгслөө, сонссон хүнд
гялайлаа.